UBLife Logo
Спорт

S1mple: Senzu агуу тоглогч болж чадна

S1mple: Senzu агуу тоглогч болж чадна

Цахим спортын “BC.Game” багийн мэргэн бууч Александр “s1mple” Костылев багийнхаа YouTube сувгийн нэвтрүүлэгт оролцож, уншигчдын асуултад хариуллаа.

“Counter-Strike төрөлд 5-10 жилийн дараа хамгийн агуу тоглогч болох боломжтой тоглогч хэн бэ” гэсэн асуултад тэрээр манай монгол тамирчныг онцоллоо. “Азбаяр “Senzu” Мөнхболдыг онцолмоор байна. Түүнд хамгийн хүчирхэг тоглогч болох нөөц боломж бүрэн бий. Үүний тулд сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв Senzu алдаагаа байнга засаж, залруулан ажиллаад байх юм бол агуу тоглогч болж чадна” гэжээ.

“BC.Game” багт Монголын  Аюуш “mzinho” Батболд, Азбаяр “Senzu” Мөнхболд гэсэн хоёр монгол тамирчин бий.

Александраас “Та монгол хэл сураад эхэлсэн үү” гэж асуутал “Үгүй, би монгол хэл сурахад бэлэн биш байна. Тэр хоёрын ярьж байгаа зүйлээс юу ч ойлгодогггүй. Хэлсэн үгийг нь дагаж хэлэх гээд чадахгүй байхад яаж монгол хэл сурах билээ” гэж хариулсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...