UBLife Logo
Спорт

BC.Game баг “Donk-ийг $ 5 саяар авах гээд бүтээгүй” гэв

BC.Game баг “Donk-ийг $ 5 саяар авах гээд бүтээгүй” гэв

Цахим спортын Counter-Strike төрлийн орос тамирчин Данил “donk” Крышковец одоо 19 настай, 2024 оны дэлхийн шилдэг тоглогч хэргэмтэй. Тэрээр 2023 оноос “Team Spirit” багт хүчин зүтгэж байна. Данил анх 4 настайдаа Counter-Strike тоглоомтой нөхөрлөжээ. Супер од түүнийг авахаар олон баг хөөцөлдөж байсан, одоо ч хэвээр.

“BC.Game Esports” багийн тэргүүн Али “akofocus” Моханнед Данил “donk” Крышковецийг авах гэж оролдсон олон эрхмийн нэг. Али “Donk манай багт ирсэн бол би түүнд сард 200 мянган ам.долларын цалин өгөхөд бэлэн байсан. Тэр энэ төрлийн хамгийн өндөр цалинтай тамирчин болох байлаа” гэж өгүүлж байлаа.

Тус баг 2026 оны эхээр Donk-ийг авахаар 5 сая ам.доллар амалсан ч хариу авч чадаагүй. Албан бус мэдээгээр одоо Counter-Strike төрөлд хамгийн өндөр цалинтай нь сарын 130 мянган ам.долларын цалинтай Александр “s1mple” Костылев, 100 мянгын цалинтай Матьё “ZywOo” Эрбо хоёр юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...