UBLife Logo
Дэлхий

FT: Трамп, Кремлев хоёр Монголд ан хийжээ

FT: Трамп, Кремлев хоёр Монголд ан хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү, бага Трамп Олон улсын боксын холбооны (IBA) тэргүүн Умар Кремлев нар өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Монголд ан хийжээ. Тэд “Увс нуур” жуулчны баазад хоноглож, хоёр өдөр хамтдаа анд явсан гэнэ. “Увс нуур” баазад жолооч, тогооч, газарч гээд цөөхөн хэдэн хүний хамт байсан Трамп дээр Умар Казахстанаас явж очсон” гэж “Financial Times” мэдээллээ.

Умар Кремлев хоёр хоноод ОХУ-ын Якутск хотод тэмцээний нээлтэд явж, харин Трамп хүү долоо хоног Монголд ангаа хийжээ. Ерөнхийлөгчийн гэрбүлийн гишүүний хувьд бага Трамп хамгаалалт, нууц албаныхантай явах ёстой. Түүний хамгаалалтад Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 18,715 ам.доллар төлжээ.

Трамп, Умар хоёр саяхан Трампын хуримын зардлыг Умар төлсөн хэргээр хэвлэлд нүдүүлсэн тул энэ удаад хамтдаа зураг авхуулахгүй, зайгаа барьж байсныг хөтчүүд мэдээлсэн байна. Трампын багт БНН-ын ивээн тэтгэгч Кевин Смолл байлцжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...