UBLife Logo
Дэлхий

Өнөөдөр Олон улсын эмээ, өвөө нарын өдөр

Өнөөдөр Олон улсын эмээ, өвөө нарын өдөр

Аравдугаар сарын сүүлээр бид хамгийн ойр дотнын хүмүүс болох өвөө, эмээ нарынхаа баярын өдрийг тэмдэглэдэг. Хүүхэд болгон багадаа өвөө, эмээ нар дээрээ очиж, шинийг мэдэн, арвин их туршлагаас нь суралцдаг байлаа. Монголд бол хөдөө явна гэдэг нь өвөө, эмээ нар дээрээ очно гэсэн үг.

Харин одоо зав зайгүй орчин үеийн хүүхдүүдийнхээ оронд хүүхдийг нь сургууль, цэцэрлэгээс авч, хоол ундыг нь хийж өгдөг хүмүүс нь эмээ, өвөө болсон.

Аравдугаар сарын 28-нд тэмдэглэдэг энэхүү баяр хамгийн анх Канадад бий болсон юм. Энэ өдөр уламжлал ёсоор гэр бүлээрээ ширээний ард цугларч, амттай сайхан хоол иднэ. Ширээний голд мэдээж энэ өдрийн баатрууд өвөө, эмээ хоёр сууж байх юм. Польшид энэ баярыг бүтэн хоёр өдөр тэмдэглэдэг. Хоёр дахь өдөр гэнэтийн том бэлгээ задлан, ахмадуудаа баярлуулж, ач, зээ нь дуу, шүлгээр бэлэг барина. Харин Францад том дэлгүүр, захад ахмадуудад зориулан хямдрал зарлаж, аяллын газрууд хямд төсөр аялал зохион байгуулдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...