ОХУ-ын Тувад хүрэн баавгай суурин газар орж ирэх, хүмүүст халдах тохолдол нэмэгдэж байна. Тувагийн Онцгой байдлын газраас энэ талаар хэлэлцэн, авах арга хэмжээний талаар ярилцлаа. Хашир анчдын хэлж байгаагаар баавгайн аюул 12 сар хүртэл хадгалагдах ажээ. Тувагийн Байгаль хамгаалах газрын дарга Артыш Салчак “Сүүлийн үед баавгайн аюул буурах биш, улам нэмэгдсэн. Энэ 11 дүгээр сар хамгийн аюултай сар тул хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Тайгад цас орохгүй бол тэд ичихгүй яваад байх болно. Сүүлийн 7 хоногт баавгай орж ирсэн талаар 56 дуудлага ирлээ. Нийслэл Кызыльд гарсан дуудлага азаар хуурамч буудлага байлаа. Гэхдээ батлагдсан 25 тохиолдолд баавгайг буудаж устгасан байна” гэж мэдэгдлээ.

Устгалд оруулсан баавгайнаас трихинеллёз хэмээх өвчин илэрсэн тул тус баавгайг устгасан, орж ирсэн газарт нэг жилийн хөл хорио тогтоолоо. Хот, тосгоны захиргаанаас ирэх долоо хоногт эхлэх сурагчдын амралтаар хүүхдүүдээ хөдөө тосгонд эмээ, өвөө дээр нь аваачихгүй байхыг анхааруулсан байна. Мөн амралтын үеэр хөл хорионы цаг тогтоож магадгүй байна. Одоо Тувад 318 хот айл байгаагаас 164 нь баавгай үргээх төхөөрөмжтэй байгаа юм. Тувагийн тэргүүн 11 дүгээр сарын 30 хүртэл ойд аялах, явахыг хориглосон байгаа билээ.
