Цахим спортын CS 2 төрлийн “PGL Major Singapore 2026” тэмцээн ойртож, оролцох багуудын нэрс ээлж дараалан тодорсоор байна.
“1win” багийн эзэн Сергей Черных хэрэв баг нь тус тэмцээнд түрүүлэх юм бол гишүүн болгонд тансаг “Rolls-Royce” машин амласан билээ. ОХУ-ын холимог тулаанч Пётр Ян (21-5, 7 KO) UFC 333 тэмцээнд аваргын бүсээ хамгаалаад ийм машин бэлэгт авч байсан билээ.
Үүнийг сонссон “BC.Game” багийн эзэн Acofocus илүү том шагнал гаргахаа зарлав. Тэрээр “Нэг казино багаа мэйжор тэмцээнд түрүүлэх юм бол бүх тамирчдаа тансаг машинаар мялаах болжээ. Би өөрийн багийн гишүүддээ түрүүлэх юм бол яг тийм “Rolls-Royce”машин, дээр нь үнэт эдлэл, мөн тэдний нэг хүслийг биелүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Цахим спортын “BC.Game” багт алдарт мэргэн бууч Александр “s1mple” Костылевоос гадна манай Аюуш “mzinho” Батболд, Азбаяр “Senzu” Мөнхболд гэсэн хоёр тамирчин бий.
“PGL Major Singapore 2026” тэмцээн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 13 хүртэл Сингапурт болно. Шагналын сан нь 1,25 сая ам.доллар.
