Цахим спортын CS2 төрлийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох ОХУ-ын Данил "donk" Крышковцийн зах зээлийн үнэ 10 сая ам.доллароос давжээ. Украины “Inner Circle” баг түүнийг авахаар 10 сая ам.долларын санал тавьсан ч “Team Spirit” баг татгалзсан байна. Хэрэв бүтсэн бол CS2 төрлийн хамгийн том наймаа болох байлаа.
Хэдийгээр шинжээч нар Донкийг 10 саяын үнэтэй гэж үзсэн ч багийн эзэд ярилцахаас ч татгалзсан ажээ. “Team Spirit” багийн маркетинг захирал Константин "-tvd-" Мачаидзе “Бид гол од тамирчнаа зарахгүй. Donk-ийн үнэ 10 саяас хамаагүй өндөр. Тэр бол Майкл Жордан, Коби Брайантын хэмжээний тоглогч. Зодог тайлтлаа “Spirit” багт үлдэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
“BC.Game Esports” баг 2026 оны эхээр Donk-ийг авахаар 5 сая ам.доллар амласан ч хариу авч чадаагүй билээ. Ийнхүү дэлхий дээр авьяаслаг цахим тамирчдын үнэ өссөөр байна. “Кибер спорт” сайтаас мэргэжлийн тамирчдаас “Донкийг хэдээр зарах ёстой вэ” гэсан санал асуулга явуулсан.
Brollan: $10 сая.
BLitz: $5 сая.
Mzinho: $5-7 сая.
Makazze: $5 сая.
IM: Хэдээр ч зарахгүй.
Wicadia: Хэзээ ч зарахгүй.
MAJ3R: Яасан ч зарахгүй.
Dumau: $10 сая.
Krabeni: $10-15 сая.
Dziugss: Зарахгүй.
Staehr: $15 сая.
TN1R: 2 кг төмс.
Donk: 1 кг лууван.
