UBLife Logo
Спорт

Нүдэндээ чичүүлсэн орос бөх шүүхэд хандана

Нүдэндээ чичүүлсэн орос бөх шүүхэд хандана

Казахстанд болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий үеэр нэгэн таагүй явдал боллоо. Эмэгтэй 50 кг жингийн 1/8 барилдаанд АНУ-ын Морган Тернер, ОХУ-ын Елизавета Смирноваг гэмтээсэн юм.

Өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Смирнова энэ жил алтан медалийн төлөө барилдах зорилготой ирсэн. Хэдий тэрээр америк бөхийг ялсан ч эмнэлгийн үзлэгээр тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй боллоо.

Барилдаан тун ширүүн болж, шүүгч Морганд аюултай хөдөлгөөн хийж байгааг нь анхааруулж байсан.

Тооны харьцаа 4:3 орос бөх ялж явахад эхний чичэлт ирсэн. Тернер баруун нүдэнд нь онолоо. Смирнова өвдөглөн сууж, эмч ирээд барилдахыг зөвшөөрөв.

Хэдэн минутын дараа Смирнова 8:7 ялж байхад Тернер энэ удаа зүүн нүдэнд нь чичсэн. Энэ удаа хүнд гэмтэл байлаа.

Америк бөхийг торгож, ялалтыг Смирновад өгсөн. Харамсалтай нь тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзээд тамирчны аюулгүй байдлын үүднээс орос бөхийг бас хасаж орхилоо.

Смирновагийн нүдний салст бүрхэвч урагдсан, хоёр нүдний торлог бүрхэвч зураастай, гэмтсэн байжээ.

ОХУ-ын Спорт бөхийн холбооноос албан ёсоор гомдол гаргаагүй ч Елизавета Смирновагийн дасгалжуулагч нь сэтгүүлчдэд “Америк эмэгтэй бидний медалийг үгүй хийж орхилоо. Магадгүй алтан медаль ч байж болох байсан. Лиза форм сайтай байлаа. Бид медаль авах гэж маш их ажилласан. Америк бөх санаатайгаар  манай бөхийг гэмтээлээ. Сохорч ч болох байсан. Одоо бид хууль зүйн үүднээс Шүүхэд хандахаар бэлтгэж байна. Эрүүл мэнд болон дэлхийн аварга болох боломжоо алдсаны нөхөн төлбөр авна. ДАШТ-д бэлтгэхдээ зарцуулсан хөрөнгө, мөнгөө нэхэмжилнэ” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...