UBLife Logo
Спорт

ДАШТ: Э.ДАВААНАСАН дэлхийн хос медальтай боллоо

ДАШТ: Э.ДАВААНАСАН дэлхийн хос медальтай боллоо

Казахстаны нийслэл Астанад чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр манай 3 бөх хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан.

Үүнээс эмэгтэй 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө Японы Нана Икехататай гар зөрүүлж, ялагдсан. Т.Энхжингийн хувьд ДАШТ-ий 5-р байрт орлоо.  

 

Эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Б.Хулан  Беларусын Ирина Курочкинатай маш өрсөлдөөнтэй барилдаан үзүүлж, сүүлийн мөчид ялагдав. ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулангийн хувьд, энэ удаагийн дэлхийн аваргыг тавдугаар байраар өндөрлүүлж байна.

Харин 76 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан ДАШТ-ий 3 медальт, Кыргызстаны Айпери Медет Кызыг  4:1-ээр ялж, хүрэл медаль хүртлээ.

ОУХМ Энх-Амарын Даваанасан "Белград-2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль гардаж байсан бол энэ удаа 76 кг руу өгсөж барилдаад ийнхүү хүрэл медаль дээр бууж байна.

Өнөөдөр эмэгтэй 55 кг-ын жинд Ц.Намуунцэцэг, Азийн АШТ болон ДАШТ-д дараалан түрүүлсэн Хойд Солонгосын Ох Кён-Рёнтой барилдана.

Эмэгтэй 59 кг-д Х.Болортуяа эхний тойрогт гоц мөргөж, Испани болон Нигерийн бөхчүүдийн ялсныг нь хүлээхээр болов.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Зэнээмэдэр, ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Арменийн Вазген Теванянтай барилдана.

97 кг-д Т.Дэмчигдорж, Туркийн Алперен Токгозтой хүч сорино. Ялсныг нь шигшээ 16-д АНУ-ын тамирчин, олимпын наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн 4 удаагийн аварга Кайл Снайдер хүлээж байна.

Орой 21:00 цагаас эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө барилдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...