Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Хаан Фалконс” баг албан ёсны хуудсаараа дамжуулан, Япон тоглогч авснаа мэдэгдлээ. Мэлэгдэлд “Ердөө 17 насандаа Испанийн мэргэжлийн EBA лигт, улмаар Францын дээд лигт хөл тавьсан Японы сагсан бөмбөгийн ирээдүй, залуу авьяаслаг холбогч Окада Тайгаг бид багийнхаа эгнээнд албан ёсоор нэгтгэлээ” гэж зарласан.
Өндөр: 1.74 м | Нас: 22
Байрлал: Холбогч (PG)
Онцлох амжилтууд:
• AS Monaco U21 (2023–2025): Францын дээд лигийн залуучуудын багт хоёр улирал дараалан дэд аварга
• Японы U19 шигшээ баг (2023): Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн амжилт (8-р байр)
• Chus Mateo Academy 2020: Олон улсын тэмцээний Аварга & MVP
• Golden State Warriors Camp (U-14) & Kevin Durant Camp (U-12): Тэмцээний MVP” гэсэн байлаа.

Окада Тайга өнгөрсөн улирал “Kawasaki Brave Thunders” багт тоглосон. 58 тоглолтод гарч, 4,1 оноо, 3,4 дамжуулалт дунджилжээ. Тэрээр бага ангид байхаасаа л гадаад орны лигт хүч сорих хүсэл эрмэлзэлтэй байсан бөгөөд энэ удаад “Ази тивд хийх аяллын нэгэн бүлэг эхэллээ” гэж бичжээ.
Шизүока мужийн уугуул. 174 см өндөр, 71 кг жинтэй. Гуравдугаар ангид байхдаа Испанид очиж, 17 настайдаа LIGA EBA, 20 настайдаа Францын нэгдүгээр лигийн AS Monaco багт элсэж, тус улсад тоглосон Японы хамгийн залуу сагсан бөмбөгч болж байсан. 2020 онд “Chus Mateo Academy” тэмцээнд түрүүлж, MVP шагнал хүртсэн. 2023-2025 онд “AS Monaco U21” багт харьяалагдаж, хоёр улирал дараалан дэд аварга болсон. “FIBA U19” дэлхийн цомын тэмцээнд Японы залуучуудын багтайгаа рхамт наймдугаар байр эзэлсэн. Аав нь одоо ч АНУ-ын ABA лигийн “San Francisco Rumble” багт тоглож байгаа.
Энэ жил Монголд Японы гурван мэргэжлийн сагсан бөмбөгч өрсөлдөж байгаа билээ.
