UBLife Logo
Спорт

Өнөөдөр манай 3 бөх ДАШТ-ий медалийн төлөө барилдана

Өнөөдөр манай 3 бөх ДАШТ-ий медалийн төлөө барилдана

Казахстаны нийслэл Астанад чөлөөт бөхийн ДАШТ үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр эхэлсэн 4 жингийн барилдаанаас өнөөдөр манай 3 бөх хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна.

Орой 21:00 цагаас Монголын спорт сонирхогчид бөхчүүдээ дэмжин суух нь гарцаагүй. Эмэгтэй 65 кг-ын жинд Т.Энхжин хүрэл медалийн төлөө Японы Нана Икехататай гар зөрүүлнэ.

Харин дагах барилдаанд орсон Б.Хулан, Э.Даваанасан нар дагах барилдаандаа цэвэр ялж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Эмэгтэй 57 кг-ын дагах барилдаанд ОУХМ Б.Хулан, энэ оны Европын аварга, Польшийн Магдалена Лизевскаг давж, Беларусын Ирина Курочкинатай хүрэл медалийн төлөө хүч сорих юм.

Мөн 76 кг-ын жингийн дагах барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Даваанасан, Литвийн Камиле Гаукайтег давж, ДАШТ-ий 3 медальтай, Кыргызстаны Айпери Медет Кизытай таарлаа.

Өнөөдөр шинээр барилдсан 4 эмэгтэй тамирчнаас:

62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Казахстаны Ирина Кузнецоватай барилдаж, даралтаар ялагдав. 72 кг-ын жинд З.Болортунгалаг, Японы тамирчин Махиро Ёшитакетэй барилдаж, ялагдлаа. 68 кг-д барилдсан Э.Дэлгэрмаа хагас шигшээд шалгарсан. Манай бөх 19:30 цагаас Киргизийн алдарт Meerim ZHUMANAZAROVA-тай барилдах юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...