Казахстанд явагдаж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий хамгийн сонирхолтой гэгдэж байсан эрэгтэй 97 кг жингийн урьдчилсан барилдаанууд явагдаж дууслаа. Энэ тэмцээний хамгийн гол тулаан гэгдэж байсан АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев нар наймд учраа таарч, америк бөх 4:4 яллаа. Садулаев олон улсын хоригт удсан нь мэдээж нөлөөлсөн ч америк бөхийн гавьяаг дурдахгүй байж болохгүй. Тэд 2017 оноос хойш дээд түвшинд таван удаа барилдаж, одоогийн байдлаар Садулаев 3:2 хошуучилж байна. Өнөөдөр эмэгтэй 55, 59, эрэгтэй 65, 97 кг жингийн барилдаанууд өндөрлөнө.

Эрэгтэй
65 кг
Алтан медалийн төлөө Вазген Теванян (Армени) — Боуен Бассет (АНУ)
Б.Зэнээмэдэр Казахстаны Дастанбектэй дагах барилдаан хийнэ. Ялсан нь Ираны Амузадхалилитэй өрсөлдөнө. Ингээд давсан бөх хүрэл медалийн төлөө Мамедовтой (Болгар) үзэлцэх юм.
Биабани (Канад) – Стикер (Франц) барилдааны ялагч ОХУ-ын Магомедов дээр очно. Ингээд давсан нь хүрэл медалийн төлөө Кудиевтэй (Тажикистан) барилдах болно.
97 кг
Алтан медалийн төлөө Кайл Снайдер (АНУ) — Араш Ёшида (Япон).
Дагах барилдаанд Садулаев (ОХУ) – Тогоз (Турк) гэж таарсан. Ялсан нь Польшийн Барановскитой хүрлийн төлөө өрсөлдөнө.
Яздани (Иран) – Вику (Энэтхэг) барилдааны ялагч хүрэл медалийн төлөө Тажудиновтой барилдана (Бахрейн).
Эмэгтэй
55 кг.
Алтан медалийн төлөө Наталья Кливчутская (Украин) – Эверест Лейдекер (АНУ)
59 кг.
Алтан медалийн төлөө Абигали Нетте (АНУ) - Маниша Маниша (Энэтхэг)
Дагах барилдаанд ОУХМ Х.Болортуяа, Канадын тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Лауренсе Беаурегард нар өрсөлдөхөөр боллоо.

Өнөөдөр манай 4 бөх "Астана-2026" чөлөөт бөхийн ДАШТ-ий дэвжээнд зодоглоно.
Эрэгтэй 61 кг-ын жинд Г.Батнасан, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга Тошихиро Хасегаватай барилдахаар сугалаа татлаа.
70 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Т.Тулга жингийнхээ дэлхийн чансааг өнгөлж, эхний тойрогт гоц мөргөв.
86 кг-д Н.Батбилгүүн, дэлхийн 4 удаагийн аварга, олимпын наадмын хошой хүрэл медальт Кайл Дэйктэй барилдана.
125 кг-д Б.Намбардагва, Беларусын Дзианис Храмянкоутай өрсөлдөхөөр боллоо.
