UBLife Logo
Дэлхий

Ардчилсан нам Конгрессын завсрын сонгуульд итгэл төгс яллаа

Ардчилсан нам Конгрессын завсрын сонгуульд итгэл төгс яллаа

АНУ-д Конгрессын завсрын сонгууль дуусаж, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонх болж, ялалт байгууллаа. Тус нам 100 суудалтай Сенатад 54 суудал авсан нь тодорхой болсноос гадна Төлөөлөгчдийн танхимд ч ялалт байгууллаа. Ардчилсан намынхан Төлөөлөгчдийн танхимд 245 суудал авсан бол БНН 166 суудалтай үлдлээ. Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь Ардчилсан нам олон жилийн турш Бүгд Найрамдах Намыг дэмждэг байсан мужуудад ялалт байгуулсан явдал байлаа.

Сүүлийн 30 жил Техаст ноёрхсон БНН-ыг АН-ын нэр дэвшигч Жеймс Таларико итгэл төгс ялсан бол Өмнөд Каролинад Трампын өөрийн биеэр сонгосон төлөөлөгч болох Дарлин Грэм бут ниргүүлжээ. Канзас мужийг 100 жилийн дараа анх удаа ардчилсан төлөөлөгч Сенатад төлөөлөх болсон бол Мичиганд АН-ын Адбул Эль-Сайед ялж, АНУ-ын түүхэнд анхны лалын шашинт сенатор болж байна. Эль-Сайед ялалтынхаа дараа “Муу залуус ялагдлаа. Бидний мөнгийг дайн, апартеид, хоморголон устгахад зарахгүй байхыг хүсэж байна. Бид татвараа боловсрол, эрүүл мэнд, энд Мичиганыхаа дэд бүтцэд ашиглахыг хүсэж байна. Дональд, чи миний нэрийг хэлж чадахгүй байсан гэсэн. Удахгүй намайг тангараг өргөхөөр намайг зүгээр л СЕНАТОР гэж дуудаж болно шүү” гэж ёжилсон байлаа.

Ардчилсан нам ялснаар Трампын засгийн газрын бизнес төслүүд, гадаад дотоод бодлогыг мөрдөн шалгах боломж бүрдэнэ. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч Трамп Ардчилсан намтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа.

Шинэ сенатор, амбан захирагч нар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ажилдаа орно. Хэдийгээр Конгрессийн хоёр танхимд олонх болж чадсан ч тэд Ерөнхийлөгч Трампыг буулгах хүртэл алхам хийж чадахгүй, суудлын тоо дутна. Гэхдээ ганц суудал илүү байхад л Ерөнхийлөгчийн гаргасан хууль, тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэж чадна. Тиймээс Трампыг тун хүнд хоёр жил хүлээж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...