HLTV порталаас 2026 оны Шилдэг шинэ тоглогчийн шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. Нэр дэвшигчдийн дунд том тэмцээнд өөрийгөө харуулсан залуусаас гадна олонд танигдсан тоглогчид ч багтжээ.
Манай улсаас Анарбилэг "cobrazera" Ууганбаяр, Есөнтөмөр "nin9" Гантулга, Золбаяр 'tikuak' Чимэдцэрэн, Ирээдүй "DarkMeister" Дугарсүрэн нар багтсан байна.
HLTV нэр дэвших шалгуураа өөрчилсөн. Шилдэг 20 багийн эсрэг тоглолтын үзүүлэлт, мэйжор тэмцээний плей-оффт тоглосон тоглолтын тоог харгалзан үзэж, нас хамаарахгүй болсон байна.

Ялагчийн нэрийг дотоод санал асуулгаар тодруулж, 2027 оны нэгдүгээр сарын 9-нд болох ёслол дээр зарлана. 2026 оны Шинэ шилдэг тамирчны шагналыг Казахстаны Данил "molodoy" Голубенко авч байв.
