Японы Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё явагдаж, өндөрлөлөө. Тэмцээнд мэргэжлийн сүмо бөхийн 75 дахь ёкозүна Ооносато 13 даваатай түрүүлж, 7 дахь удаагаа Эзэн хааны цом өргөлөө.

Тэрээр 2025 оноос хойш анх удаагаа дараалан түрүүлж байгаа нь энэ юм. Монгол ёкозүна Хоошёорюү 9 даваатай тэмцээнээ дуусгалаа. Ирэх 2027 онд түүнээс түрүү хүлээнэ гэдгээ Ёкозүнагийн зөвлөл илтгэсэн.

Санданмэд Ваканофүжи Т.Бөхчулуун түрүүлж, 42 настай Тамаваши дээд зиндаанд 10 даван, Дайчин барилдааны шагнал хүртлээ.

Зиндаа бүрийн аваргууд
Макүүчи
Ёкозүна Ооносато 13-2
Нишёоносэки дэвжээ, 26 настай
Ишикава муж, 2023 оны 5-р сараас барилдсан
Жюүрёо
Барууны 5 Вакатакакагэ 14-1
Арашио дэвжээ, 31 настай
Фүкүшима муж, 2017 оны 3-р сараас барилдсан
Макүшита
Барууны 20 Точимүсаши 7-0
Казүгано дэвжээ, 27 настай
Сайтама муж, 2021 оны 3-р сараас барилдсан.

Санданмэ
Барууны 29 Ваканофүжи Т.Бөхчулуун 7-0
Касүгано дэвжээ, 25 настай
Монгол, Говь-Алтай, 2026 оны 1-р сараас барилдсан.
Жонидан
Барууны 12 Казүто 7-0
Тацүнами дэвжээ, 22 настай
Канагава муж, 2022 оны 5-р сараас барилдсан.
Жонокүчи
Барууны 19 Сүнамүсаши 7-0
Мүсашигава дэвжээ, 18 настай
Токио, 2026 оны 9-р сараас барилдсан.

Намрын тэмцээний тусгай шагналтнууд
Шүкүншёо Гарамгай барилдааны шагнал
Сэкивакэ Атамифүжи 11-4
Исэгахама дэвжээ, 24 настай
Шизүока, 2020 оны 11-р сараас барилдсан.
Гиношёо Уран барилдааны шагнал
Зүүн маэгашира 7 Вакамотохарү 13-2
Арашио дэвжээ, 33 настай
Фүкүшима муж, 2011 оны 11-р сараас барилдсан
Кантошёо Дайчин барилдааны шагнал
Баруун маэгашира 7 Кинбозан 11-4
Кисэ дэвжээ, 29 настай
Казахстан, 2021 оны 11-р сараас барилдсан.
Зүүн маэгашира 15 Тамаваши 10-5
Катаонами дэвжээ, 42 настай
Монгол, Улаанбаатар, 2004 оны 1-р сараас барилдсан.
Монгол бөхчүүдийн амжилт
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү 9-6
Озэки Киришима 10-5
М-8 Роога 10-5
М-9 Оошёома 7-8
М-11 Асахакүрюү 11-4
М-13 Тошинофүжи 8-7
М-14 Дэванорюү 8-7
М-15 Тамаваши 10-5
М-16 Кёкүкайюү 8-7
Жюүрёо
З-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 8-7
Б-1 Б.Чойжилсүрэн Оонокацү 6-9
З-12 Асахифүжи Б.Очирсайхан 13-2
Б-12 Тамашёохо Э.Энхманлай 10-5
Макүшита
Б-1 Тэншёояма Г.Отгонбат 3-4
З-13 Хокүтэнкай Г.Сүхбат 4-3
З-25 Тацүбаяма М.Буянтогтох 6-1
З-39 Тэнросэй С.Лувсангомбо 3-4
З-44 Хакүгэцүро А.Сүхбат 4-3
З-58 Госэйзан Б.Мөнх-Од 0-0-7
Санданмэ
Б-6 Казэноүми Ц.Билгүүн 1-0-6
З-25 Саданохикари Д.Наранцогт 4-3
Б-29 Ваканофүжи Т.Бөхчулуун 7-0
Жонидан
З-7 Жёошёоюү А.Сосорхүү 7-0
Б-19 Сачинофүжи Ганзориг Оргил 0-0-7
З-25 Хокүто М.Хүсэлбаатар 5-2
