UBLife Logo
Спорт

Ёкозүнагийн зөвлөл: Хоошёорюү хичээж зүтгэснийг үнэлэх ёстой

Ёкозүнагийн зөвлөл: Хоошёорюү хичээж зүтгэснийг үнэлэх ёстой

Мэргэжлийн сүмо бөхийн башё болгоны дараа болдог Ёкозүнагийн зөвлөлийн ээлжит хуралдаан Токиод явагдлаа.

Хурлын дараа хэвлэлийн бага хурал хийлгэсэн тус зөвлөлийн тэргүүн Оошима Таданори “Үнэхээр ойрд гараагүй өрсөлдөөнтэй башё боллоо. Ооносато ёкозүна хүний үүрэг, хариуцлагаа бүрэн харуулж чадлаа. Өнгөрсөн жилээс хойш анх удаагаа дараалан түрүүлж үзлээ. Цаашдаа улам хүчтэй болж, сүмо бөхийг өргөн дээдлэх үүргээ биелүүлж байгаасай гэж хүсэж байна. Хоошёорюү тэмцээний эхний хэсэгт тун хүнд байдалд орсон. Гэхдээ энэ хүнд нөхцлийг даван туулж, 9 давсан. Үүнийг үнэлэх хэрэгтэй. Зөвлөлийн бүх гишүүд түүнийг “15 хоног хамаг чадлаараа хичээж зүтгэлээ” гэж дүгнэсэн. Ирэх жил хоёр аварга түрүүлэхийн төлөө хоорондоо өрсөлддөг байх хэрэгтэй. Бөх сонирхогчид ч үүнийг харахыг хүсэж байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн “Кюүшюү башёд бөхчүүд тачиай золголт хийхээс өмнө үзэгчдээс янз бүрийн юм хашгарах явдал давтагдсан. Яг мөргөлдөх гээд бүгд амьсгал хураан хүлээж байхад муухай үг, шүүмж хашгарахаар их тод сонсогдоод муухай сэтгэгдэл төрүүлж байлаа. Үүнийг яаж ийгээд зогсоож болох уу? Холбооноос ямар нэг арга хэмжээ аваарай” гэлээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...