Азийн Аваргуудын лигт том шуугиан гарлаа. АНЭУ-ын “Аль Жазира”, Ираны “Гохар” багуудын тоглолтыг шүүсэн хоёр сири шүүгч согтуу байсан байна. Ираны баг шүүгчийг солихгүй бол хоёрдугаар үед талбайд гарахгүй гэж мэдэгдсэний дараа шүүгчийг сольжээ. Согтуу байсан эсэхийг Азийн хөлбөмбөгийн холбоо тогтоох ч ямар ч гэсэн талбайн шүүгч Ханна Хаттабын бие авч явсан байдал, үг хэл нь эрүүл бус байсныг харуулж байгаа юм.
Дүрэм зөрчсөн тохиолдолд түүний шийдвэр гаргаж байгаа царай бүхнийг илтгэнэ. “Аль Жазира” багийн хаалгач энэ үед 50 метр хол, өөрийн талбайд байсан ч шүүгч түүнийг дуудаад шар хуудсаар торголоо. Тоглолт 4 минут зогсож, хажуугийн шүүгчтэй ярилцсаны дараа Хаттаб шар хуудсаа эргүүлсэн авсан ч бүгд түүнийг нэг биш байгааг анзаарсан юм.
Завсарлагаанаар Ираны багийн дасгалжуулагч Мехди Рахмати “Шүүгч тоглот шүүх чадваргүй байна” гэж олны өмнө хэлж, солихгүй бол талбайд гарахгүй гэдгээ хэлсэн. Ингээд нөөц шүүгч талбайд гарснаар тоглолт үргэлжилж, “Аль-Жазира” 1-0 ялалт байгууллаа.
Хаттабыг талбайд согтуу гарсан гэж хоёр багийн тоглогч нар мэдэгдсэн байна. Хаттаб 37 настай. 2017 онд шүүгч болсон. 2024 оны Азийн Цомын тэмцээнд ажилласан.
