UBLife Logo
Урлаг

Итгэл найдварын тухай Винсент Ван Гогын 10 ЭШЛЭЛ + 10 БАРИМТ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Итгэл найдварын тухай Винсент Ван Гогын 10 ЭШЛЭЛ + 10 БАРИМТ

Голландын пост-импрессионист зураач Винсент Ван Гог 1853 оны Нидерландын Грот-Зюндерт хэмээх хотод мэндэлжээ. Төрөхөөс нь жилийн өмнө өөд болсон ахынх нь нэрээр түүнийг нэрийдсэн гэдэг. Амьд ахуй цагтаа алдар нэрд гарч, бүтээлээ зохих ёсоор үнэлүүлж чадаагүй түүний уран бүтээл, хүсэл мөрөөдөл, итгэл найдварын талаарх эшлэлүүдийг баримтын хамт хүргэж байна. 

1. Винсент Ван Гог өөрийн гэх өвөрмөц арга барил, будалтын хэв маягаа Францын Арльд байхдаа бүрэн хөгжүүлжээ.

"Би зургаа зүүдэлж, зүүдээ зурдаг" 

2. Винсент Ван Гог 27 насандаа анхны зургаа зуржээ. 

"Тэнгэрт түгэх одод, хязгааргүй уудмын зүг хараа сунга. Ид шид буйг олж хар. Зүгээр л оддыг ширтэх нь надад мөрөөдөл мэт санагддаг"  

3. Ван Гог газар тариалангаар хэрэн явж, байгаль үзэгдлийг загвар болгон зурдаг байв. Тэр үнэтэй чамин эд зүйл авах боломжгүй тул тал нутаг, өнгө өнгийн цэцэгс, толинд тусах өөрийн дүрийг зурдаг байв. 

"Надад байгаль, урлаг, яруу найраг байхад өөр юу хэрэгтэй гэж?" 

4. Ван Гог архаг багтраатай, сэтгэл зүйн гүн хямралтайгаас гадна өөр олон оноштой байсан гэдэг. 

"Энгийн байх нь зассан зам шиг л... Алхахад эвтэйхэн ч нэг ч цэцэг байхгүй" 

5. Тэр өвчний зовиураасаа болоод /өөр олон тайлбар бий/ сахлын тонгоргоор чихээ тэр чигээр нь огтлох гэж байхад найз Паул Гаугин нь зогсоосон тул зөвхөн омог нь тайрагджээ. 

6. Ван Гог хамгийн суут бүтээл болох “Одод түгсэн үдэш” /The Starry Night/ зургаа Францад Сен-Реми-де-Прованс дахь зусланд урлажээ. 

"Би хичээж байна. Би үүнд бүхий л зүрх сэтгэлээрээ байна”

7. Ван Гог уран бүтээлийнхээ ид үед арав хүрэхгүй жилийн хугацаанд 900 гаруй суут бүтээл туурвижээ. Амьдралынхаа сүүлч гэхэд тэр 2000 гаруй бүтээл зурсан байв.

"Урлаг бол шархалсан зүрхний минь эм" 

8. 37 насныхаа төрсөн өдрөөс 2 хоногийн өмнө Ван Гог амьсгал хураахдаа “La tristesse durera toujours” буюу “Уй гуниг үүрдийнх” гэж хэлсэн гэдэг.

"Хүний зүрх сэтгэл яг л далай шиг. Өөрийн давалгаа, тоос буртагтай, өөрийн гүн гүнзгий хэмтэй. Мөн өөрийн үзэсгэлэнт сувдтай"

9. Винсент гол бүтээлүүддээ амьдралын нууцлаг байдлыг математик зураглал бүхий давалгаагаар дүрсэлсэн гэж урлаг судлаачид тайлбарладаг. 

"Хүн бүрт боловсорч, өөрийн гүн гүнзгий утга учраа олох хугацаа хэрэгтэй" 

10. Винсент Ван Гог амьд сэрүүн байхдаа ердөө нэг л зургаа зарж байсан бөгөөд нас барсныхаа дараа алдар сууд хүрсэн билээ. 

"Эхлэл ямагт хүнд бэрх байдаг ч, зүрх сэтгэлээ даган яваа цагт зөв цаг ирнэ гэдэгт итгээрэй"

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.