Шинэ санаа, инновацилаг бүтээгдэхүүн, технологид суурилсан стартапуудын хувьд хурд хүчээ "пуужин" мэт хөөргөх нь хамгийн чухал! Тэгвэл М-Си-Эс Венчерс компанийн дэмжлэгтэйгээр Монголын хамгийн өргөн цар хүрээтэй- стартапын "MStars Hub" хурдасгуур хөтөлбөр мэндэлж, сонгогдсон стартапуудын амжилтыг "сансарт хөөргөх" аяллыг эхлүүллээ.
MStars Hub-ын тухай бид юуг мэдэх хэрэгтэй вэ?

#1 Юникорн (Unicorn) стартапуудын орон зай
Тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй стартапуудыг юникорн стартап гэх бөгөөд нийт технологийн салбарын эдийн засгийн багтаамж 35 их наяд ам.доллар, тэр дундаа юникорн стартапуудынх 2.6 их наяд ам.долларт эргэлдэж буй. Тэгвэл Монголын зах зээлд цойлж, цаашлаад дэлхийд өрсөлдөх юникорн стартапыг MStars Hub бойжуулан гаргах зорилготойг гүйцэтгэх захирал Ч.Даваажамц нээлтийн үеэр онцлов.

#2 Олон улсын жишиг хөтөлбөр
MStars Hub нь олон улсын GAN (Global Accelerator Network) нэгдэлтэй хамтран ажилладаг. Тэд жишиг хөтөлбөрийг дотоодын шилдэг бизнесүүдийн мэдлэг, туршлагаар баяжуулан Монголын стартапуудын амжилтыг хурдасгах юм. Хурдасгуур хөтөлбөрөөс төрсөн тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй бизнесүүдийн жишээ бол "Uber", "Canva", "Zapier" зэрэг бидний сайн мэдэх тэргүүлэгчид байдгийг MStars Hub-ын инновац хариуцсан захирал Н.Ананд тэмдэглэн хэлэв.

#3 Стартапуудад санал болгох гайхмаар боломжууд
MStars Hub хурдасгуур хөтөлбөр нь таван жилийн бизнесийн туршлагыг тавхан сарын дотор олгож, стартапуудад хөгжлийн дараагийн шатандаа гарахад нь туслах юм.




#4 Шинэ, шилдэг стартапуудын нэгдэл
MStars Hub-ын хурдасгуур хөтөлбөрт элсэхээр нийт 160 стартап бүртгүүлснээс шилдэг 11 стартап ийнхүү шалгарч, пуужингаа хэдийнэ хөөргөөд байна. Жил бүр хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагдах тул танд ч мөн нээлттэйг санаарай.

Нийт шалгарсан 12 стартапыг эндээс хараарай.
#5 60+ ментор оо?
Монголын "хамаг л" шилдэг менторууд тэдэнд бий. Дээрээс нь шалгарсан стартапууд GAN нийгэмлэгийн дэлхий даяар оршин суугаа 7000 орчим менторуудаас зөвлөгөө авах боломжтой.

