1. Сурталчилгаанд хязгаарлалт хийх
Фэйсбүүк дээрээ харагдаж буй сурталчилгаануудыг хянах боломжтой гэдгийг та мэдэх үү. Замбараагүй олон сурталчилгаа гарч ирээд байвал дараах тохиргоог хийгээрэй. “Settings” цэсний дөрөв дэх бүлэгт байрлах “Ads” хэсэг рүү орно. Сурталчилгаанд зохицуулалт хийхийн тулд дараах гурван хэсэгт тохиргоо хийх боломжтой.

“Ads based on my use of websites and apps” – Энэ хэсгийг идэвхгүй болгосноор таны “like” дарж, сонирхсон бусад вебсайтуудтай холбоотой сурталчилгаанууд харагдахгүй болно. Ингэснээр таны интернэт “history” буюу өмнө зочилсон сайтуудтай холбогдохгүй гэсэн үг.
“Ads with my social actions” – Харин энэ хэсэгт таны фэйсбүүк найзуудын сонирхлын сэдэвт сурталчилгаануудыг хязгаарлах тохиргоо хийж болно.
“Ads based on my preferences” – Энэ хэсэгт “асаах/унтраах” гэсэн тохиргоо байхгүй, харин “Ad Preferences” хэсэг рүү чиглүүлэх болно. Ингэснээр та фэйсбүүк дээр харагдаж буй ямар төрлийн сурталчилгааг харах, алийг харагдахгүй болгохоо тохируулах боломжтой юм.
Үүнээс гадна таны “Newsfeed” дээр ямар нэг сурталчилгаа гарч ирсэн үед буланд нь байрлах “x” дүрс дээр дарж, “Why am I seeing this” гэх хэсэгт орвол ямар замаар тус сурталчилгаа танд харагдаж буйг хэлж өгөх болно.

2. “Unfollow” хийсэн хүмүүсээ харах
Хэн нэг төвөгтэй, эсвэл сонирхолгүй найзынхаа постуудыг харахыг хүсэхгүй бол “Unfollow” хийдэг гэдгийг та хэдийнэ мэдэх байлгүй. Хэрвээ та миний төрлийн хүн бол хэтэрхий олон хүнийг “Unfollow” хийсэн байж магадгүй. Гэхдээ яг хэдэн хүнийг “бандсан”-аа харахыг хүсэж байвал дагаад хийгээрэй.
Фэйсбүүкийн цонхны баруун дээд булан дахь сумыг дарж “News Feed Preferences” цэсийг сонгоно. Эндээс та “Unfollow” хийсэн хүмүүсийнхээ жагсаалтыг тодорхой огноогоор нь харах боломжтой юм байна. Мөн “See more options” цэсийг сонгосноор өмнө нь блок хийж байсан апп-уудаа ч харж болно.
3. “Graph Search”-ийн идэвхжүүлэх
“Graph Search” бол өмнө нь хаа нэгтээ харсан сонирхолтой мэдээлэл, дүрс бичлэгийнхээ линкийг хаанаас олж үзсэнээ санадаггүй над шиг хүмүүст хамгийн их хэрэгтэй “tool” юм. Энэ цэс нь фэйсбүүк дотор Гүүглийг давхар ашиглан хайлт хийх боломжтой.

4. “On this day” буюу “Энэ өдөр” хэсгийг унтраах
Жилийн яг энэ өдөр хаана, юу хийж явснаа эргэн дурсаж, фэйсбүүктээ постолсон зүйлсээ харах дуртай хүмүүс цөөнгүй. Гэхдээ зөвхөн өнөөдрөөрөө амьдарч, өнгөрсөн дурсамжаа харахыг хүсэхгүй байгаа хүмүүс автоматаар гарч ирээд байгаа энэ хэсэгт тохиргоо хийж болно. Бүр өдөр хоногоо тохируулж байгаад “унтрааж” болно шүү. Үүний тулд энэ хуудас руу орж “Preferences” цэснээс тохируулга хийх хэрэгтэй.

5. Хуучин боломжуудыг ашиглах
Фэйсбүүк компани анх танилцуулж байх үед түгээмэл хэрэглэгддэг байсан “Poke”, мөн хэн нэгэнтэй холбоотой мэдээллээ харах буюу “See Friendship” цэсийг одоог хүртэл ашиглаж болдог гэдгийг та мэдэх үү. Тэгвэл хуучин үеэ дурсаад үзэхэд гэмгүй шүү.

6. Мессенжерийн вебсайтыг ашиглах
Хэн нэгэнтэй чаталмаар байвч элдэв янзын сайтууд, фэйсбүүк дэх хүмүүсийн пост, сэтгэгдэл танд садаа болоод байвал тусгай фэйсбүүк мессенжер сайтыг хэрэглээрэй. Энэ тун энгийн ажилладаг бөгөөд яг л гар утасны мессенжерийн апп-тай ижил юм.

7. Харилцан ярианд хэрэглэгдсэн бүх зургийг харах
Хэн нэгэн рүү хэдэн сарын өмнө илгээсэн зургаа хайж олмоор байвч олон зуун харилцан яриаг гүйлгэхээс залхаж байвал танд хялбар арга зааж өгье. Мессенжер хэсэгт тухайн хүний цонх дахь “See Full Conversation” хэсгийг сонгоод арааны зурагтай цэсэнд байрлах “View photos in thread” хэсгээс бие биедээ илгээсэн бүх зургийг харах боломжтой.
8. Мессенжерээр тоглоом тоглох
Фэйсбүүк чатаар сагсан бөмбөг, шатар зэрэг сонирхолтой тоглоом тоглож болно. Хэрвээ найз тань хариу бичихгүй удаад байвал дараах тоглоомыг туршаад үзээрэй.

9. Фэйсбүүкээрээ нэвтэрч орсон вебсайтуудыг харах (мөн блоклох)
Янз бүрийн апп-уудыг ашиглах үед заавал хэрэглэгчээр нэвтэрч орох шаарлагатайн улмаас бид амар хялбараар нь үргэлж фэйсбүүкээрээ бүртгүүлдэг шүү дээ. Тэгвэл энэ бүгдийн жагсаалтыг харж, хэрэггүйгээ блоклох боломжтой юм. Үүний тулд “Settings” цэсний “Apps” хэсэгт тохиргоо хийнэ.

10. Хэн найз болох хүсэлтийг тань үл ойшоож буйг харах
Урьд өмнө явуулж байсан найзын хүсэлтийг тань одоо хүртэл аваагүй “их зантай” хүмүүсийн жагсаалтыг харахын тулд та “Friend request” хэсэгт “See all” цэсийг сонгоод гарчгийн дор байрлах “View Sent Requests” гэсэн хэсэг рүү орно. Энд таны хүсэлтийг үл ойшоосон хүмүүсийн жагсаалт бий.

11. Фэйсбүүкийн “reaction” буюу хариу үйлдэл илэрхийлэх хэсэгт холбоос нэмэх
Фэйсбүүкийн хариу үйлдэл үзүүлдэг эможинуудаас залхсан хүн байвал яг одоо энэ хөгжилтэй үйлдлийг туршаад үзээрэй. Инээж, уурласан шар толгойнуудаас гадна Доналд Трамп, аль эсвэл Покимон хүүхэлдэйн сэтгэл хөдлөлөөр илэрхийлбэл янзтай биш гэж үү. Энэ сонголтыг Chrome, Firefox дээр ашиглах боломжтой. Хөтөчдөө эдгээр холбоосуудыг суулгасныхаа дараа ReactionPacks.com сайтаас хүссэн хариу үйлдлүүдээ суулгах боломжтой.
