UBLife Logo
-

''Интер ном''-оос авах боломжтой, Нобелийн шагналт зохиолчдын 14 ном

UBLife
UBLife
''Интер ном''-оос авах боломжтой, Нобелийн шагналт зохиолчдын 14 ном

Жан Поль Сартр  "Үг"

Францын зохиолч, философич Жан-Поль Сартр (1905-1980) бол өнөө цагийн иргэншил төлөвшихөд гойд үүрэг гүйцэтгэсэн суут сэтгэгч билээ. 1964 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн юм. "Үг" тууж нь зохиолч хүний дотоод ертөнцийн төлөвшил, үгийн урлагийн мөн чанарын тухай хамгийн гоц туурвил төдийгүй, жинхэнэ уншигчийн зиндааг сорьдог буурьтай утга зохиолын нэгэн оргил билээ.

Ангилал: Өгүүллэгүүд, түүвэр зохиол

Үнэ:15000₮

Габриель Гарсиа Маркес ''Зуун жилийн ганцаардал''

Буэндигийнхны зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал, эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.

Ангилал:Сонгодог уран зохиол

Үнэ: 11900₮

Габриель Гарсиа Маркес  ''Цайлган Эрендира''

Гай зовлонгийн салхи эргэх үед Эрендира эмээгээ усанд оруулж байлаа. Хүчтэй салхины түрүүч орж ирэхэд цөлийн ганцаардалд төөрсөн сар мэт цагаан өнгөтэй том шавар байшин сууриа хүртэл ганхжээ. Гэвч Эрендира болон түүний эмээ тэрхүү байгалийн өршөөлгүй аюул, эрсдэлд зориулж бүтээгдсэн тул олон тогос болон тоглоомон шигтгээгээр чимсэн Ромын үеийн угаалгын өрөөнд байхдаа салхины хүчийг бараг анзаарсангүй. Нүцгэн, том биетэй эмээ гантиг чулуун онгоцон доторх сайхан цагаан халим шиг харагдах аж. Дөнгөж арвандөрөв хүрээд байсан ач охин сул дорой, туяхан биетэйн дээр насандаа баймгүй хүлцэнгүй ноомой. Тэрбээр гоё үнэртэй навч, ариусгагч ургамал хийж буцалгасан усаар эмээгээ далдын хүч шингэсэн мэт дэндүү удаан, нямбай гэгч булхаж байхад тэдгээр навч, ургамал нь нойтон нуруу, сул мөнгөлөг үс болон усан цэргүүд хайр найргүй шивээс хийж орхисон хүчирхэг мөрөн дээр нь наалдан хоцорч байлаа...

Үнэ:5000₮

Габриель Гарсиа Маркес ''Гунигт янхнуудаа дурсахуй''

Габриель Гарсия Маркес "Гунигт янхнуудаа дурсахуй" ("Memoria de mis putas tristes") романаа 2004 онд хэвлүүлжээ. Энэ ном нь Испани, Латин Америкийн орнуудад шуугиан тарьж, Колумб, Мексик, Венесуэл, Перу зэрэг хэд хэдэн оронд худалдаанд гарсан өдрөө дуусч байв. 2005 онд англи хэлээр хэвлэгдсэн байна. Зохиолч энэ бүтээлээ нэлээн хожуу хэвлүүлэх санаатай байсан ч номынх нь зарим эх хулгайд алдагдсаны улмаас хэвлэлтээ яаравчлахаас аргагүй болсон гэдэг. Энэ ном дэлхийн 12 хэл дээр хэвлэгдэж, бестселлерүүдийн нэг болж чадсан юм.

Ангилал: Хайр дурлал, романтик

Үнэ:7000₮

Паул Коэльо ''Вероника үхэхээр шийдсэн нь''

Коэльогийн өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн, "Вероника үхэхээр шийдсэн нь" хэмээх энэ романд галзуурал, сонирхлын жинхэнэ мөн чанарыг эрэн бэдэрч, нийгмийн хэв журамд өөрийгөө нийцүүлсэн энгийн нэгэн байхгүйн төлөөх хувь хүмүүсийн хүсэл тэмүүллийг тодотгон тунхагласан юм. Энэ бол эрх чөлөө, туйлдал, шантралын зааг дээр ирсэн залуу бүсгүйн тод томруун, хурц түүх бөгөөд амьдралын өдөр бүр бүхнийг шинээр эхлэх гайхамшигт боломж гэдгийг уран яруу, сэтгэлд хүртэл зурсан гайхалтай бүтээл юм.

 Ангилал: Гэмт хэрэг, адал явдал

Үнэ:12900₮

Орхан Памук ''Хар судар''

 “Хар судар” роман нь 2006 онд Нобелийн шагнал хүртсэнээрээ Турктээ  анхдагч болсон түүхтэй. "Хар судар"-ыг уншихдаа сэтгэл хөдөлгөм, Прүстийг санагдуулам, уран дүрслэл яруу хэлцтэй байнга тааралдах вий. Прүстийн "Алдагдсан цагийн эрэлд" бол зохиолч хүн өөрийнхөө дотоод ертөнцийг ухан төнхөн байж бичсэн хамгийн алдартай роман гэдэг дээр судлаачид санал нэгддэг.

 Ангилал: Өгүүллэгүүд, түүвэр зохиол

Үнэ:25000₮

Орхан Памук ''Цас''

Ка хэмээх цөлөгдсөн яруу найрагч Түрэгт эргэн ирээд Карс гээч алсын бөглүү хотыг зорино. Чингэхдээ шашиндаа үнэн сүсэгтэйн учир гэзэг үсээ алчуураар халхалж явдаг охидын гэнэтийн их амиа хорлолтыг сурвалжлах гэсэн хуурмаг шалтгаар түрий барьжээ. Гэвч Каг нөхрөөсөө саяхан салчихаад буй сураг дуулдах, эрт дээрийн сэтгэлт бүсгүй Ипекийнх нь гэрэл гэгээ л тийш ховсдон дуудсан юмсанж. Ерөөс сэтгэл уярам, егөөтэй, оюун санааны түгшүүр зовнилоор цуурайлсан "Цас" роман бидний бүгдийнх нь эдүгээ ахуйтай асар их хамаатай зохиол юм.

Ангилал:Гэмт хэрэг, адал явдал

Үнэ:25000₮

М.Шолохов ''Дөлгөөн дон-I''

Оросын аугаа их зохиолч М.А.Шолохов "Дөлгөөн Дон" романыг 1925 онд хөдөө нутгийн залуу зохиолч байхдаа бичиж эхлээд 1940 онд дэлхий дахинд нэр цуутай болсон хойноо дуусгажээ. Энэ бол Донын казакуудын аж амьдрал, түүх, жаргал зовлонг нүдэнд харагдтал бүрэн дүүрэн гаргаж чадсан гайхамшигтай бүтээл юм. Тийм ч учраас уг бүтээлийг туурвисных нь төлөө түүнд 1965 онд Нобелийн шагнал олгосон юм.

Ангилал:Сонгодог уран зохиол

Үнэ:12900₮

М.Шолохов "Донын өгүүллэгүүд"

1965 оны Нобелийн шагналт, Оросын зохиолч Михаил Александрович Шолоховын алдар хүндийн оргилд гарч, басхүү Сүхбаатарын одонгоор энгэрээ мялаасан уран бүтээлийн алтан шар замын эхэн болсон алдарт өгүүллэгүүдийг амтархан уншиж таалан болгооно уу.

Ангилал:Өгүүллэгүүд, түүвэр зохиол

Үнэ:20000₮

Исиак Зингер ''Шоша''

Израилын ард түмнээс хүн төрөлхтөнд бэлэглэсэн оюуны нэгэн лут мөчир салаа болох энэхүү романыг туурвисных нь төлөө Исаак Зингерт Нобелийн шагнал хүртээжээ. Судлаач, шүүмжлэгчид Исаак Зингерийн тухай янз янзаар бичиж, зарим нь метафизик сэтгэлгээ, танин мэдэхүйн онолоор нь Хорхе Луис Борхес, Франц Кафка нартай төрөлсүүлж байхад зарим нь сюрреализмын гол төлөөлөгч хэмээн үзэж, "Шоша" романыг нь Габриэль Маркесийн "Зуун жилийн ганцаардал"-тай дүйцүүлэн үзсэн нь бий.

Ангилал: Хайр дурлал, романтик

Үнэ:8000₮

Мо Янь ''Дарсны орон''

Мо Яныг орчин үеийн Хятадын уран зохиолын нэгэн оргил гэж хэлж болох агаад Барууны судлаачид түүнийг Оросын Л.Н.Толстойтой зүйрлэсэн нь бий. Зохиолч өөрийгөө "хүүрнэгч" гэж нэрлэх дуртай. "Дарсны орон" романдаа хятад түшмэдийн зугаа цэнгэл, бодит байдлыг Эртний Хятадын домог түүхтэй уялдуулан ёжилж ёгтлон бичжээ. Европын зарим судлаачид энэ романыг "Хятад ахуйн нэвтэрхий толь" хэмээх нь бий.

Ангилал:Түүхэн зохиол

Үнэ:8000₮

И.А.Бунин "Үзэсгэлэнт наран эмэгтэй"

Энэ номонд Оросын алдарт зохиолч Иван Буниний "Үзэсгэлэнт наран эмэгтэй", "Иерихонын сарнай", "Ида", "Нэрийн хуудас", "Маргад", "Гурван чоно", "Нарны цохилт", "Яргуй", "Шөнө", "Эмгэн", "Галя Ганская", "Нэгэн танил гудамжинд" зэрэг 20 шахам өгүүллэгүүд багтжээ.

Ангилал: Өгүүллэгүүд, түүвэр зохиол

Үнэ: 5000₮

И.А.Бунин ''Митягийн хайр''

Митягийн хайр дурлал зөвхөн хардлага болон хувирчээ. Түүнд хардлага бол жирийн бус, ямар нэгэн онцгой зүйл мэт санагдана. Хоёулхнаа үлдэхдээ хэт дураараа наргидаг байсан боловч Катятай ойртохын эцсийн гортигийг хараахан даваагүй байжээ. Гэтэл энэ үед Катя урьд урьдаасаа улам ч тачаалтай болсон нь сэжигтэй санагдаж, аймшигтай сэрэл үүсгэнэ. Хардлагыг нь бүрдүүлдэг бүх сэрэл цөм аймшигтай боловч тэдний дотор Митягийн тийм гэж нэрлэж чаддаггүй, тэр ч байтугай ойлгож болдоггүй нэг сэрэл бүхнээс илүү аймшигтай ажээ...

Ангилал:Сонгодог уран зохиол,  Хайр дурлал, романтик

Үнэ:3900₮

 Нобелийн шагналт өгүүллэгүүд

Энэ номонд Уильям Батлер Ийтсийн "Улбар үст Ханрахан", Жорж Бернард Шоугийн "Хувцасны өрөөний нууц", Томас Манны "Оршуулгын газар хүрэх зам", Синклэр Льюисийн "Хөтөч", Жон Голсуорсигийн "Хагацал", "Ажлын мал", Иван Алексеевич Буниний "Дууль", Херман Хессегийн "Өтлөхүйн тухайд өгүүлэхүй", Уильям Фолкнэрийн "Эмилид барих сарнай", "Хар өнгийн инээд", Пэр Лагерквистийн "Хайр сэтгэл ба үхэл", "Бараан зах", "Ариун дагшин цогцос яс", "Гол баатрын үхэл", Альбэр Камюгийн "Үнэнч биш эхнэр", Иво Андричийн "Зуяа", Жан-Поль Сартрын "Хана" зэрэг Нобелийн шагналт 20 зохиолчийн 30 шахам өгүүллэг болон тэдгээрийн намтар багтсан байна.

Ангилал: Өгүүллэгүүд, түүвэр зохиол

Үнэ:10000

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
40
39
25
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.