UBLife Logo
Newsfeed

Хамгийн хэрэгтэй боловч хамгийн хүнд 5 дадлыг төлөвшүүлэх 5 АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хамгийн хэрэгтэй боловч хамгийн хүнд 5 дадлыг төлөвшүүлэх 5 АРГА

Өглөө эрт босох, ном унших, дасгал хийх... Хэрэгтэйг нь мэддэг хэр нь өдөр тутмын дадал болгон хэвшүүлж чадахгүй байна уу? Тэгвэл хамгийн хэрэгтэй эдгээр дадлыг өөртөө төлөвшүүлэх дараах аргуудыг чанд мөрдөөрэй. Гол нь өдөр бүр, тасралтгүй хийж байж л дадал зуршил болно гэдгийг санаарай. 

#1 Ном унших

Тогтмол унших, унших хурдаа нэмэгдүүлэх, ойлгон тогтоох ур чадвараа сайжруулахын тулд өдөр бүр, аль болох өөрт сонирхолтой сэдвийн дагуу унших хэрэгтэй. 

  • Тогтмол цагт унших

  • Хэзээ, ямар ном уншихаа тодорхой байлгах

  • Өдөрт унших хязгаартаа хүрсэн бол илүүг уншиж өөрийгөө залхаахаас сэргийлэх

  • Уншлагын тэмдэглэл хөтөлж, өөрийгөө урамшуулах

Хэрхэн эхлэх вэ?

Өөрийн хамгийн дуртай сэдвээр долоо хоногийн турш өдөр бүр 15 нүүр уншихаас эхлээрэй. 

#2 Өглөө эрт босох

Өглөө эрт босож сурахын тулд таныг орноос суга татан босгох нойрноос чухал зорилго, шалтгаантай байх хэрэгтэй. Тиймээс өглөө босоод хийх зүйлээ өмнөх орой нь бодож төлөвлөх нь чухал. Босонгуутаа шинэ үгээ цээжлэх бол ямар номын аль хэсгээс цээжлэхээ тодорхой байлгах нь зорилгодоо төвлөрөхөд тусална. 

Хэрхэн эхлэх вэ?

Өдөр бүр босдог цагаасаа 10 минутын өмнө босож хэвшээрэй. Зорилтот цагтаа хүрмэгцээ тогтож болно. Жишээ нь, та 08:00 цагт босдог бөгөөд 06:00 цагт босохыг хүсэж байвал маргааш 07.50-д босохоос эхлээрэй. 

#3 Дасгал хийх

Дасгалаа тогтмол хийх нь дадал болгон хэвшүүлэхэд нэн тустай. Тиймээс хэдэн цагт, ямар хэмжээгээр дасгал хийхээ төлөвлөж, өөртөө үнэнчээр төлөвлөсөн цагтаа заавал хийж байгаарай. 

  • Долоо хоногт 2 удаа 20 минут дасгал хийхээс эхлэх

  • Хүрэхийг хүсэж буй үр дүнгээ тодорхойлж, "role model" буюу үлгэр дууриал авах хүнтэй болох

Хэрхэн эхлэх вэ? 

Яг одоо босоод 10 минутын дасгал хийхээс эхлээрэй. Аль хэдийн дасгал хийчихсэн таны бие сэргэж буйг мэдэрч байна уу? Тэгвэл өдөр бүр дасгал хийвэл ямар өөрчлөлт бий болохыг төсөөлөөд үзээрэй. 

#4 Мөнгөө хэмнэх, хадгаламжтай болох

Зарлагаа багасгаж, хуримтлал хадгаламж үүсгэхийн тулд нэн тэргүүнд орлого, зарлагаа хянаж сураарай. Үүний тулд долоо хоногийн турш гаргаж буй бүх зарлага, олж буй мөнгөн дүнгээ тооцоолно. Яг "амьдрал" дээр орлогынхоо хэдэн хувийг юунд зарцуулж буй анзаарч, бодит үнэнтэй нүүр тулснаар цаашдын зарлагаа танаж чадна. 

  • Яг одоо шууд хадгаламж нээгээд, байгаа бүх мөнгөнийхөө10 хувийг хуримтлуул

  • Сар тутмын орлогоосоо үрээд үлдсэнийг нь хадгалах бус үрэхээсээ өмнө хадгалж сур

  • Зарлагаа танахаас гадна орлогоо хэрхэн нэмэгдүүлж болохыг тооцоол

Хэрхэн эхлэх вэ? 

Нэг өдрийн турш гаргаж буй бүх зарлагаа бичиж тэмдэглээрэй. Алийг нь хэрхэн танаж болохыг тооцоол. Жишээ нь, өдрийн хоол гадуур идэлгүй гэрээсээ авчирвал сард хэчнээн төгрөг хэмнэхийг бодолцоорой. 

#5 Бүтээмжтэй ажиллах

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллахыг хүсвэл дараах зүйлсийг дадал болгоорой.

  • Өдөрт хийх хамгийн чухал нэг л зүйл дээр төвлөрөх

  • Түүнийгээ дуусгаад хийж болох гурван зүйлийг төлөвлөх

  • 40 минут бүрэн төвлөрч ажиллаад, 20 минут тархиа амраах аргыг ашиглах

  • Урт хугацааны зорилго гаргаад түүнийгээ өдөр тутмын хийх ажил болгон хуваарилах

Хэрхэн эхлэх вэ? 

Яг одоо анхаарал сатааруулах бүхнээс холдоод 10 минут төвлөрөөд ямар үр дүн гарч буйг хараарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.