Гараад харахад л хотыг чимэх нил ягаан, ногоон өнгийг тодотгосон CU конвиниенс дэлгүүрийг та бүхэн хэдийн мэддэг болсон байх. Худалдаа үйлчилгээний салбарыг шинэчлэн өөрчилж, үйлчилгээний стандарт гэх зүйлийг жинхэнэ утгаар нь амжилттай нутагшуулж чадсан CU брэнд өнгөрсөн 8-р сараас эхлэн пицца хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.
CU брэнд Heyroo пиццаг хэрэглэгчдэдээ олон байршлаас, хамгийн ойроос хүргэх зорилготойгоор өнгөрсөн 2-р сард өөрийн нэрийн хоолны үйлдвэртээ өргөтгөл хийж пицца үйлдвэрлэлтийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлснээр 100 салбар дэлгүүртээ амжилттай нэвтрүүлж хэрэглэгчид хүссэн үедээ халуунаар нь амтлах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Дуудлагын төвийн 7733-0101 дугаарт залган гэртээ халуунаар нь хүргүүлэн авах боломжтой бөгөөд мөн хүссэн үедээ хөргөгчөөсөө гаргаад хормын дотор гэртээ болгоод идэх хөлдүү хэлбэрээр ч авах боломжтой.

Heyroo пицца:
Маханд дурлагсад
Хавай
Халуун чинжүүтэй Мексик гэсэн 3 төрлийн сонголттойгоор зөвхөн CU ая тухтай дэлгүүрт худалдаалагдаж байна.
CU-н 100 салбар дэлгүүрээс өөрт ойр байрлах салбараас амтат хөвсгөр HEYROO пиццаг амтлаарай.






