UBLife Logo
Боловсрол

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-нд эхэлнэ

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-нд эхэлнэ

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой. Монгол хэл бичгийн шалгалтыг өгөхөд үнэ төлбөргүй бөгөөд босго оноо 400 байна.

Дөрөвдүгээр сарын 2-ний өдөр зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой аж. Ингэхдээ шалгуулагчид eyesh.eec.mn линкээр орж бүртгүүлнэ. Гэхдээ бүртгэл эхлэх үеэс дээрх холбоос ажиллах юм. Бүртгэлийг дөрөвдүгээр сарын 13-ний өдрийн 09:00 цагаас дөрөвдүгээр сарын 20-ний 18:00 цаг хүртэлх хугацаанд хийнэ. Өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч өгч амжаагүй хүмүүс заавал дахин бүртгүүлэх шаардлагатай ажээ. 

Сануулахад, дөрөвдүгээр сарын 2-ний өдөр зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад нийт 37375 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалтын ирц 95 хувьтай байжээ. Тухайн шалгалтын дүн оноог дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулах юм. Харин ЭЕШ-ын онлайн бүртгэл орон даяар дөрөвдүгээр сарын 25-ний өдрийн 18:00 цаг хүртэл явагдана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.