UBLife Logo
Нийгэм

Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт батлагдлаа

Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн стандарт батлагдлаа

“Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг шинэчлэн боловсруулж баталлаа. Үүнийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагууд туршиж эхлэх юм. Уг стандартаар монгол бичгээр үйлдэх захирамжлалын баримт бичиг буюу зарлиг, тогтоол, захирамж, тушаал, шийдвэр, албан даалгавар, албан шаардлага мөн зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу албан бичиг, улсын байцаагчийн акт, дүгнэлт, хурлын тэмдэглэл, тодорхойлолт зэрэг 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичиг зохион бүрдүүлэхэд тавих шаардлагыг тогтоосон ажээ.

Энэхүү стандарт батлагдсанаар төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах нөхцөл бүрдэж байна. “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандарттай ЭНД дарж танилцах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.