Интернэт орчинд хийж болох сонин содон зүйлс, дэлхийгээр аялуулах сайтууд, амьдралыг хөнгөвчлөх программууд, сонирхолтой хайлтууд, бүр уух зүйл доторх каффейний хэмжээгээ ч мэдэх боломжтой гайхалтай вебсайтуудыг хүргэж байна.
1. Хиймэл оюун ухаан
Сайт: wolframalpha.com
Хиймэл оюун ухаанаар математик, шинжлэх ухаан, амьдралын бүхий л асуултын хариултыг өгөх сайт.

2. 90-ээд онд очьё!
Сайт: my90stv.com
90-ээд оны телевизийн хөтөлбөр, шоу нэвтрүүлэг, хөгжмийн суваг, зар сурталчилгаа, трейлерүүдийг багтаасан шууд үзэх сайт.

3. Кодгүй кодчлол
Сайт: Axiom.Ai
Интернэт дэх бүхий л үйлдлийг автоматжуулах боломжтой веб.

4. Үнэгүй маягтууд
Сайт: jotform.com
10 мянга гаруй үнэгүй маягтын загвар энд бий.

5. Сонирхолтой радио
Сайт: driveandlisten.herokuapp.com
Олон улсын хотуудаар аялангаа яг тэнд яг одоо явж буй радиог сонсох боломжтой сайт. Амстердам, Чикаго, Анкара, Бээжин, Берлин, Хавай, Дублин, Лондон, Варсав гээд л 40-өөд хот бий.

6. Нээлттэй эх сурвалж
Сайт: opensourcealternative.to
Алдартай программуудын үнэгүй ижил төстэй хувилбарууд бүхий сайт.

7. Кино!
Сайт: thecolorsofmotion.com
Дуртай киноныхоо өнгөний хослолыг гарган харах гайхалтай сайт. Хүсвэл постер болгоод хэвлэсэн ч болно.

"Миний хөрш Тоторо" анимейшний өнгөний зураглал:

8. Цахим туслах
Сайт: tinywow.com
Таны онлайн орчинд ажиллахад тулгарах бүхий л асуудлын хариулт энд бий.

9. Хотын аялал
Сайт: citywalks.live
Дэлхийн хотуудаар гэрээсээ аялан алхах гайхалтай сайт. Арын чимээ нь бодит!

10. Интернэт хэрэглэгчдийн бодит тоо
Сайт: internetlivestats.com
Жаахан "аймар". Яг одоо амьд байгаа интернэт хэрэглэгчдийн тоо, бичигдсэн блог хэмжээ зэргийг харах боломжтой сайт.

11. McDonald's
Сайт: mcbroken.com
Дэлхий даяарх McDonald's-ийн салбаруудын алинд нь зайрмагийн машин эвдэрсэн болохыг харж болох сайт

12. Дэлхийн цонх
Сайт: window-swap.com
Дэлхий даяарх хаа нэгтээх цонхоор харах боломжтой сайт. Цастай, бороотой, үүлтэй, шуугиантай гээд л...

13. Хэмжээс
Сайт: htwins.net/scale2/
Хорвоо ертөнцийн бүхий л зүйлсийн хэмжээг харах, харьцуулах сайт:

14. Интернэт юу гэж бодож байна вэ?
Сайт: whatdoestheinternetthink.net
Ямар ч сэдвийн талаарх интернэт хэрэглэгчдийн бодол санааг харах боломжтой сайт.

15. Засварлах
Сайт: photopea.com
Ямар ч төрлийн файлд засвар оруулах боломжтой платформ.

16. Каффейн
Сайт: caffeineinformer.com
4000 төрлийн уух зүйлд агуулагдах каффейний хэмжээг тооцоологч сайт.

17. Үнэгүй илльюстрешн
Сайт: openpeeps.com
Гараар зурсан үнэгүй илльюстрешн зургуудаас ашиглах боломжтой.

18. Анхааруулга
Сайт: doesthedogdie.com
Кино, ном, тоглоом, шоу зэрэгт зарим сэтгэл эмзэглүүлж, стресс төрүүлж болом хэсгийг анхааруулах сайт. Жишээ нь, энэ кинонд нохой үхдэг үү? гэж асууж болно.

19. Эверестийн 3D зураглал
Дэлхийн оргилд байгаа мэт ойрхноос хараарай.

20. Хүний анатомийн интерактив гарын авлага
Сайт: innerbody.com
Хүний биеийн систем, хэсгүүдийг судлахад зориулсан интерактив гарын авлага.
