Netflix ухаж, ямар кино үзэхээ шийдэж ядан байгаа танд янз бүрийн сонирхолтой кино санал болгохоор шийдэж "Netflix-ээр сонин сайхан юу байна?" буланг хөтлөн явуулж байна. Та бүхэнд киног спойлдохгүйгээр танилцуулж, сонирхолтой баримтуудыг хүргэх болно.
Classic Barbie movies
2023 онд Марго Роббигийн гол дүрд нь тоглосон Грета Гервигийн "Barbie" кино нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан маш олон үзэгчид барбигийн хүүхэлдэйн кинонуудыг үзэж эхлээд байгаа билээ. Харин та Netflix-ээс Barbie Movies буюу 2000-аад оны бидний нандин дурсамж болсон хүүхэлдэйнүүдийг үзэж болох боломжтой байгааг мэдэх үү?

Найруулагч: Овен Харли

Найруулагчийн бүтээлүүд: Barbie in the Nutcracker (2001), Barbie as Rapunzel (2002), Barbie of Swan Lake (2003) гэх мэт
Найруулагч: Уильям Лау

Найруулагчийн бүтээлүүд: Barbie as The Princess and the Pauper (2004), Barbie Fairytopia (2005), Barbie Fairytopia: Mermaidia (2006), Barbie in A Christmas Carol (2008) гэх мэт
Найруулагч: Грег Ричардсон

(Манай хэд ер нь жаахан зураг муутай)
Найруулагчийн бүтээлүүд: Barbie in the 12 Dancing Princesses (2006), Barbie and the Magic of Pegasus (2005), Barbie as the Island Princess (2007) гэх мэт
Төрөл: Анимэйшн, хүүхдийн болон гэр бүлийн
Гол дүрүүд: Мэдээж манай барби болон үнэнч найзууд, ханхүү нар

Нээлтээ хийсэн: 2001 он ба түүнээс хойш
Үргэлжлэх хугацаа: Янз бүр. Дийлэнхдээ 1 цаг 20 минут үргэлжилнэ.

Гол үйл явдал: Манай барби гүнж янз бүрийн гайхалтай адал явдлыг туулж, аюултай нүүр тулж, шинэ ертөнцөд очиж, ид шид, нөхөрлөл, хайр гээд нандин бүхэнтэй учрах болно. Мэдээж түүх болгон өөр өөр үлгэрээс сэдэвлэгдсэн бөгөөд үзэхэд хэзээ ч уйдамгүй.

Киноны хөгжмөөс онцлох:
Киноны дундуур гарсан гоё дуу: Бүгд л мэднэ дээ
Сонирхолтой баримт:
Барбины дүрд дуу оруулдаг эмэгтэйг та өмнө нь харж байсан уу? Түүнийг Келли Шеридан гэдэг бөгөөд Канад улсын иргэн юм.

Тэрээр "Inuyasha" анимэд дуу оруулж байсан. Мөн "My Little Pony", "Sausage Party", "Ninjago" гэх мэт маш олон кинонд дуу оруулж байжээ.
Түүний оролцож байсан ярилцлагыг эндээс сонсох боломжтой:
Үнэлгээ: Дундаж үнэлгээ 6.4 байдаг юм байна.

Трейлер:
Barbie as Rapunzel:
Barbie of Swan Lake (2003):
Barbie as The Princess and the Pauper:
Barbie in the Nutcracker:
Barbie and the Magic of Pegasus: