Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эмчээс асууя | Бид яагаад өдрийн цайны дараа нойрмоглодог вэ?


"Хүмүүс яагаад өдрийн цайгаа уусны дараа ядарч, нойрмоглодог вэ? Үүнээс урьдчилан сэргийлэх арга бий юу" 

Энэ асуултад "Quackery: Бүх зүйлийг эмчлэх хамгийн муу аргуудын товч түүх" номыг хамтран бичсэн, Омаха хот дахь Nebraska Medicine ашгийн бус байгууллагын дотрын эмч Лидия Канг ингэж хариулжээ. 


Үдийн хоолны дараа бие сулрах нь элбэг тохиолддог үзэгдэл юм. Үдээс хойш 14-17 цагийн хооронд нүд сүүмийн нойрмоглож, анхаарал төвлөрөл хамгийн бага байдаг. Энэ нь нойр багатай явах, унтах апноэтэй (унтах үед амьсгал тасалдах эмгэг) байх, цус багадалт, бамбай булчирхайн эмгэг гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй байж болно. Энэ тохиолдолд эмчид үзүүлж, оношоо нарийвчлан тодруулах шаардлагатай. 

Харин та эрүүл мэндийн асуудалгүй ч үдийн цайны дараа нойрмоглодог бол энэ нь Циркадын хэмнэлээс үүдэлтэй байх магадлал өндөр юм. Циркадын хэмнэл гэдэг нь 24 цаг тутамд давтагддаг биологийн цаг бөгөөд гол төлөв биеийн температур, унтах, сэрүүн байх зэрэг үйл явцтай холбогддог. 

Хүмүүс биологийн цагийг ихэвчлэн унтах, сэрэх мөчлөгтэй холбодог ч үүнд хооллолт, дасгал хөдөлгөөн мөн нөлөөлдөг. Жимсний ялаа, хулгана, хүн дээр хийсэн судалгаагаар биеийн эд эсийн цагийг ген удирддаг ба гэрлийн нөлөөгөөр (өдөр шөнө солигдох) биологийн хэмнэл нь тодорхойлогддог болохыг тогтоожээ. 

Өдрийн хоёр цэгт хүний сонор сэрэмж, анхаарал хамгийн бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь өглөөний 2-7 цаг, өдрийн 14-17 цаг юм.

Түүнчлэн өдрийн хоёр цэгт хүний сонор сэрэмж, анхаарал хамгийн бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь өглөөний 2-7 цаг, өдрийн 14-17 цаг юм. Эхний мөчлөгийн үеэр хүмүүс ихэнхдээ унтаж байдаг бол хоёр дахь мөчлөгийн үеэр ажиллаж таардаг билээ. 

Хоёрдугаарт, хооллосны дараа хүний бие хоол боловсруулах тогтолцоо руу илүү их цус шахаж, улмаар тархин дахь цусан хангамж багассанаар ядрахад хүрдэг байна. Үүний цаана гормон, молекул, нейротрансмиттерүүдийн нарийн төвөгтэй үйл ажиллагаа явагдаж байдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, өлсөх мэдрэмжид нөлөөлж, хүний сэрүүн байлгахад тусалдаг орексин хэмээх нейропептид байдаг. Хоол идсэний дараа глюкозын түвшин нэмэгдэж улмаар орексиныг дарангуйлснаар хүн нойрмоглож эхэлдэг. 

Гуравдугаарт, мелатонин (нойрны хэмнэлийг зохицуулдаг гормон) болж хувирдаг амин хүчил буюу триптофантай холбоотой байж болно. Судалгаанаас үзэхэд, төмс, цагаан талх, цагаан будаа зэрэг нүүрс ус ихтэй хоол цусан дахь инсулин болон триптофаны хэмжээг нэмэгдүүлж, тархинд ирэх ачааллыг ихэсгэснээр хүн нойрмоглодог. 

Ядарч сульдах нь шарсан хоол, амьтны гаралтай ханасан өөх тос, илчлэг ихтэй хоол идсэнээс үүдэлтэй байхад ургамлын гаралтай хоол хүнс, Газар дундын тэнгисийн хооллолт нь нойрмоглоход харьцангуй бага нөлөөтэй гэдгийг тодруулсан зарим нэг судалгаа хийгдсэн байна. 

Энэ бүхнээс хийх дүгнэлт нь, нойрмоглож ядрахаа больё гэвэл өдрийн хоолондоо эслэгээр баялаг, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг жимс, ногоо түлхүү идэж, амьтны гаралтай уураг, өөх тостой хоолыг ихээр идэхээс татгалзах хэрэгтэй.

Энэ бүхнээс хийх дүгнэлт нь, нойрмоглож ядрахаа больё гэвэл өдрийн хоолондоо эслэгээр баялаг, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг жимс, ногоо түлхүү идэж, амьтны гаралтай уураг, өөх тостой хоолыг ихээр идэхээс татгалзах хэрэгтэй. Бүхэл үр тариа, буурцагт ургамал зэрэг ашигтай нүүрс ус идэж, чихэрлэг ундаа, цагаан гоймон зэрэг чанаргүй нүүрс уснаас татгалз. 

Түүнчлэн хэдхэн өдөр нойр муутай явахад л үдээс хойш байнга ядарч, нойрмоглодог болно. Тиймээс шөнө хангалттай сайн унтаж амрах нь чухал. Үдээс хойш кофе уух нь сэргэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг боловч хэт их уувал нойрыг саатуулж, ядаргааны мөчлөгийг үргэлжлүүлсээр байна гэдгийг санаарай. 

Гарч салхилах, байгалийн эсвэл зохиомол гэрэлтүүлэг сайтай орчинд ажиллах нь ч мөн нойрмоглохоо багасгахад дэмтэй гэж үзэж байна. 

Хэрэв эдгээр аргыг туршиж үзсэн ч нойр хүрсээр байвал түрхэн зуур дугхийх нь үр дүнтэй. Шөнийн нойрны хэмнэлээ алдагдуулахгүйгээр тархины үйл ажиллагаагаа сайжруулах хамгийн энгийн арга бол өдөрт 30 минутаас бага хугацаанд дугхийх гэжээ. 

Эх сурвалж: Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
3 өдрийн өмнө
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.