UBLife Logo
Newsfeed

Шинэ жилээс өмнө хэрэгжүүлэх мартагдашгүй болзооны 12 санаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Шинэ жилээс өмнө хэрэгжүүлэх мартагдашгүй болзооны 12 санаа

Шинэ он гарах дөхсөн жилийн хамгийн сэтгэл догдлом энэ л үеэр хэрэгжүүлэх дурсамжтай, хөгжилтэй, "дулаахан" болзооны санаа бидэнд байна. Краштайгаа, хайрттайгаа, найзтайгаа, ганцаараа гээд л цагийг мартагдашгүй өнгөрөөн болзоход бэлэн үү? 

#1 Хамтдаа цасан хүн хийх 

Дараагийн хамгийн эхний цас ормогц болзохоор цагаа товлоорой. Тэгээд хамтдаа цасан хүн хийж, түүндээ санаандаа буусан хамгийн инээдтэй нэрээ өгвөл ямар уу? 

#2 Зул сарын өдрийн 3D зураглалт үзүүлбэрийг үзэх

Арванхоёрдугаар сарын 25-нд 20:00 цагаас Улсын Драмын Эрдмийн театрын барилга дээр шинэ жилийг угтсан "projection mapping" буюу 3D зураглалт үзүүлбэр зохиогдох гэж байна. Гадаа талбайд тул болзоогоо халуун уух зүйлээр эхлүүлэн, хамтдаа баярын халуун дулаан, догдлом мэдрэмжийг авахаа мартуузай. 

#3 Хамт халуун шоколад уух

Жирийн үед кофе уухаар уулздаг байсан бол энэ удаа хамтдаа халуун шоколад захиалан уугаарай. Гадна талбай нэвт харагддаг газарт, цас орж байхад уулзвал ч ... 

#4 Хамтдаа шинэ жил, зул сарын сэдэвтэй кино үзэх 

Өөр өөрсдийнхөө шинэ жилийн тухай хамгийн дуртай киногоо ярилцаж, хамтдаа нэг нэгнийхээ дуртай киног ээлжлэн үзээрэй. Чадвал олон кино сонгоод ар араас нь үзвэл үнэхээр "амттай" байх болно.

#5 Мөсөн гулгуурын талбайд хамт гулгах

Романтик киноны хэсгүүдийг санаж байна уу? Нэгэндээ зааж өгч, хамт унаж инээлдээд л хөгжилтэй биш гэж үү? Хэн хэн нь чаддаггүй ч хамтдаа мөсөн гулгуурын талбайд гулгавал үнэхээр "хөөрхөн" байх болно. Аль болох олон хүн бужигнадаггүй намуухан газар сонгохыг хичээгээрэй. 

#6 Хамт гацуураа чимэглэх 

Гацуураа засах мөч хамгийн догдлом үе байдаггүй гэж үү? Хэрвээ хүсвэл нэгэндээ зориулан чимэглэл тоглоом хийж хамтдаа өлгөөрэй. 

#7 "Жилийн дараах чамд" захиа бичих

Яг одоогоос нэг жилийн дараах шинэ жилээр нээн унших ил захидал хамтдаа бичээрэй. Нэг жилийн дараа нэгэндээ хаягаар нь хүргэгдэхээр, эсвэл мэйлээр илгээхээр тохируулаарай. Энэ жилийн шинэ жилээр хэрвээ хамт байхгүй бол он солигдох торгон агшинд нээн унших захидал солилцоорой. 

#8 Зүгээр л хамт алхах + хөгжим, дурсамж

Шинэхэн орсон цастай гудамжаар алхах үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Хамтдаа хаашаа ч юм алхан, хүсвэл хөгжим сонсож, дурсамж мэдрэмжийнхээ тухай ярилцаарай. 

#9 Шинэ жилийн сонирхолтой үзвэр үзэх

Шинэ жилийн үдэшлэг, тоглолт, балет, жүжиг гээд л сонирхолтой үзвэрүүдийг хамтдаа үзээрэй. 

#10 "Cozy" үдэшлэг зохиох

Хамтдаа хамгийн дулаахан зөөлөн хувцас, зузаан оймсоо өмсөн болзож, халуун уух зүйл уун, хөгжилтэй тоглоом тоглон, кино үзэх зэргээр жилийн хамгийн дулаахан өдрийг өнгөрөөх тухлаг болзоо зохиогоорой. 

#11 Хамтдаа сайн дурын ажил хийх

"Ажил" гэж нэрлэхгүй ч байж болно. Хамтдаа гэр гэртээ байгаа дулаахан хувцас, тоглоом зэргийг тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд хандивлаарай. Шинэ жилийн бэлэг бэлдээд, өвлийн өвгөн цасан охин болоод тарааж яагаад болохгүй гэж? 

#12 Ойрхон салхинд гарах

Хотоос ойрхон салхилан цэвэр агаарт гараарай. Нохой чаргаар зугаалж ч болох юм. Бэлтгэлээ сайтар хангаад ууланд авирах, цастай зураг даруулах, өдрийн хоолоо агаарт идэх, цасан хүн хийх, цасаар байлдан тоглох гээд л өдрийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...