Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрийгөө хүчирхийлдэг хүмүүсийн 5 шинж болон өөрийгөө зовоохгүй байх аргууд


Заримдаа бид өөрсдийгөө хүчирхийлж байгаагаа огт мэддэггүй. Доорх жишээнүүд танд тулгарч байгаа бол өөрийгөө та ямар нэг байдлаар хүчирхийлдэг гэсэн үг юм.


1. Өөрийгөө голж, хэрэггүй амьтан гэж үзэх, үргэлж бусадтай жиших 

2. Амьдралд чинь тохиолдсон онцгүй явдал болгоныг "Чи энэ бүхнийг хүртэх эрхтэй", "Чи ийм л болохоор тэгж байгаа юм" гэх мэтээр бодож, түүндээ дасах

3. Өөрийгөө жаахан амарсны төлөө буруутгах 

4. Бие болон сэтгэлзүйд гарсан хүндрэлүүдийг шийдэхгүй, анагаах гэж яарахгүй байх 

5. Бурууг нь мэдсээр байж аливаа зүйлд татагдах, салж чадахгүй байх 

Аль нэгийг нь мэдэрч байсан уу? Танил санагдаж байна уу? Тэгвэл найз минь, өөрийгөө хүчирхийлэхээ болих хэрэгтэй болж дээ. Энэ болгон нь танд маш хор хөнөөлтэй гэдгийг санах хэрэгтэй.

                                                     

1. Өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүлээн авч сурах 

Маш олон тохиолдолд өөрийгөө голж, хангалтгүй гэж үзэх нь бусдаас хамаарч үүссэн байдаг. Бусад хүн магадгүй таныг харьцуулдаг, дандаа илүү гэдгээ мэдрүүлэх гэж оролддог байсан байж болно. Гэхдээ энэ байдлыг зогсоож өөрийн сэтгэлийг тайтгаруулахад та өөрөө өөртөө л тусална. Тэр бүх хүний үгийг бүү тоо. Хажууд байдаг хортой харилцаа бүхий хүмүүсээс өөрийгөө бодол санаагаараа тусгаарлаж юу ч гэж хэлсэн үгэнд нь бүү авт. Би хангалттай, болж байгаа, цаашид хийх зүйл их, өөрийнхөөрөө л амьдарна гэдгээ өөртөө байнга сануул.

2. Болж бүтэхгүй байгаа зүйлийн эсрэг тэмцдэг, өөрийгөө хамгаалдаг болох 

Таны амьдралд ямар нэг таагүй хэцүү зүйл тохиолдлоо гэхэд түүнийг шууд хүлээн авч, ингэх л ёстой, угаасаа надад ийм л юм тохионо гэж бүү бод. Сайхан зүйлс дээр илүү төвлөрөх гээд үз. Бүр болохгүй бол тэмдэглэл хөтлөх, сайн дурын ажилд оролцох, бясалгалд явах, иог дасгал хийх гэх аргуудаар эхлээд, өөрийгөө бага багаар өөрчил. Амьдралын хэмнэл өөрчлөгдөх үед дагаад бидний бусад зүйлийг харах өнцөг өөрчлөгддөг.

3. Завсарлага авах, амрах, үр бүтээлгүй байх цагийг өөртөө олго 

Байнга зогсоо зайгүй, амралтгүй байна гэж юу байх билээ. Мэдээж бид хэсэг хугацаанд зогсолтод орох эрхтэй шүү дээ. Зүгээр л амраад, олон юм бодохгүй цаг хугацааг, одоог мэдэр. Өөрийгөө цэнэглэж байна гээд л бодчих.

4. Өөртөө үргэлж анхаарал тавь 

Сэтгэл санаа чинь нэг л биш, бас бие чинь өвдөөд, ямар нэг шинж тэмдэг харагдаад л байхад өөрийгөө тоохгүй, мэргэжлийн хүнд хандахгүй явна гэдэг бол тун аюултай зүйл. Та өөрийнхөө аюулгүй байдалд халдаж байна л гэсэн үг юм. Тиймээс заавал зохих газар нь хандаж байгаарай.

5. Аливаа хортой харилцаа, хорт зуршлуудаас өөрийгөө чадахаараа хол байлгах 

Таныг маш их зовоож, шаналгаж, тавгүй байлгаж буй тэр зүйлээс өөрийгөө татаж авч сурах хэрэгтэй. Тийм харилцаанд цэг тавьж, өөрийнхөө төлөө шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Амьдралыг чинь тавгүй, онцгүй болгож буй гол асуудлуудаасаа бага ч атугай олдохыг хичээж эхэлбэл өөрчлөлт бага багаар мэдрэгдэх болно.

                                                             

illustration: Schinako

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Уржигдар
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.