UBLife Logo
Newsfeed

Ямар ч сэдвээр цогц мэдлэг өгөх "10 номын дүрэм"

Г.Сүрэн
Г.Сүрэн
Ямар ч сэдвээр цогц мэдлэг өгөх "10 номын дүрэм"

"Хэнд ч хэрэггүй 100 ном уншсанаас шилмэл 10 ном уншсан нь дээр" гэх үг бий. Өнөөгийн дэлхийн номын зах зээлд 156 сая гаруй ном бүртгэлтэй буйгаас зөвхөн танд тухайлсан нэг сэдвээр "ид шидээ" хангалттай үзүүлж чадах шилдэг 10 номыг л сонгон унших "10 номын дүрэм"-ийг танилцуулъя. 

Яагаад "10 номын дүрэм" гэж? 

  • Аливаа сэдвийн дагуу түүврийн аргаар сонгосон "наад захын" номууд танд тусалж чадахгүй. Жишээ нь, уран зургийн түүх судлахын тулд зөвхөн сэргэн мандалтын үеийн түүхийг судлах нь хангалтгүй, уран зургийн бүх хүрээг хамарсан чанартай бүтээлүүдийг сонгох нь чухал. 

  • Ерөнхий утга агуулгыг нь ойлголоо гээд юуг ч бүрэн судалж чадахгүй. Гэхдээ хамгийн шилдэг 10 номыг сонгож чадвал та хангалттай чадна. 

  • Хамгийн чухал нь өөр хоорондоо гол санаа нь давхацсан олон ном уншсанаас олон ургалч, цогц санаа мэдлэг өгч чадах ном унших хэрэгтэй.

  • Хувь хүний хөгжлийн тухайд, хэрэгжүүлэх боломжгүй, цаг үе нь өнгөрсөн, "хөрсөн дээр буугаагүй" ном уншсанаас яг одоо ч амьдралдаа хэрэгжүүлж, суралцаж болох үр өгөөжтэй ном илүү дээр.

10 номоо хэрхэн сонгох вэ? 

1. Шилдэг их дээд сургуулийн хамгийн сүүлийн үеийн сурах бичиг. Сурах бичгүүд байнга шинэчлэгдэж, шинэ судалгаа бүтээлээр баяжиж байдаг учир хамгийн их үнэн бодитой мэдлэг агуулсан байдаг. 

2. Нэг сэдвийн дагуу хийгдсэн академик судалгаат ном. Ном маш нарийвчилсан сэдэвтэй байх тусмаа үнэн бодитой мэдлэг өгч чаддаг. Жишээ нь, "Эрүүл амьдралын дадал" гэх мэт ерөнхийлсөн сэдэвтэй ном бус "Амьсгал агаар болохуйд", "Зуршлын хүч" гэх мэт тухайлсан сэдвийн дагуух судалгаатай ном уншаарай. 

Хэрвээ таны сонирхож буй сэдвийн дагуу судалгаатай ном байхгүй бол сүүлийн үеийн тойм өгүүллүүд бүхий номыг сонгоорой. 

3. Салбарын хамгийн чадварлаг хүний бичсэн, эсвэл санал болгох ном. Олон тийш "үсчиж" зах зухаас нь мэдэж авахаас илүүтэй бүрэн цогц мэдлэгтэй болохын тулд тухайн салбарын хамгийн "хүнд гар"-ын номыг барьж авах хэрэгтэй.

Эх сурвалж: Business Insider 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.