UBLife Logo
Newsfeed

Энэ өвлийн хамгийн хүйтэн орны жагсаалтын 3-т МОНГОЛ оржээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ өвлийн хамгийн хүйтэн орны жагсаалтын 3-т МОНГОЛ оржээ

Дэлхийн улс орнуудын цаг агаарын дунджийг тодорхойлдог "Mean Annual Temperature"-аас энэ өвлийг хамгийн хүйтэн хахир даван туулж буй улс орнуудын жагсаалтыг танилцууллаа. Дэлхийн нийт улс орнууд энэ өвлийг цельсийн 1-69 хэмийн хүйтэн өнгөрөөж байна. 

Канад улсад энэ өвөл цельсийн 63 хэм хүртэл хүйтэрч буйгаар хамгийн хүйтэн орны жагсаалтын 1-т бичигджээ. ОХУ-ын хамгийн хүйтэн үед цельсийн 67.8 хэм хүрдэг ч жилийн дундаж нь Канадаас дулаан тул 2-т оржээ. Тус улсын зүүн Сибирьд дэлхийн хамгийн хүйтэн цэвдэг хот гэгддэг Якутск бий. 

Харин жагсаалтын 3-т энэ өвлийн хамгийн хүйтэн үедээ цельсийн 55 хэм хүртэл хүйтэрч буй Монгол Улс бичигджээ. Богинохон бөгөөд халуун зуны улиралтай, өвлийн шөнүүддээ цельсийн 30-55 хэм хүйтэрдэг нь Монгол Улсын эрс тэс цаг уурын онцлог хэмээжээ. 

2023 оны дэлхийн хамгийн хүйтэн 10 улс:

  1. Канад, -63 хэм, жилийн дундаж -6.3 хэм

  2. ОХУ, -67.8 хэм, жилийн дундаж -5.6 хэм

  3. Монгол, -55.3 хэм, жилийн дундаж 0.6 хэм

  4. Норвеги, -51.4 хэм, жилийн дундаж 1.7 хэм 

  5. Киргиз, -53 хэм, жилийн дундаж 2 хэм

  6. Исланд, -37.9 хэм, жилийн дундаж 2 хэм

  7. Финланд, -51 хэм, жилийн дундаж 2.2 хэм 

  8. Швед, -53 хэм, жилийн дундаж 2.6 хэм

  9. Тажикстан, -63 хэм, жилийн дундаж 3.7 хэм

  10. Швейцарь, -41.8 хэм, жилийн дундаж 6 хэм

Эх сурвалж: Mean Annual Temperature

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна