UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ 7 хоногт өрнөсөн ЧУХАЛ 8 үйл явдал

Энэ долоо хоногт манай улсад өрнөсөн, онцлон мэдүүштэй үйл явдлуудыг хураангуйлан хүргэж байна. 

Нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд 7 жилийн ял авлаа

Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст крипто валюттай холбоотой 12 хэргийн 300 сая төгрөгийн хохиролтой гомдол ирсэн бөгөөд энэ сард нийт 25 хүний 300 гаруй сая төгрөгийн койн залилсан этгээд 7 жилийн ял авч буйг мэдээллээ. 

10 саяас дээш цалин, хөлстэй иргэдийн 10 саяас давсан орлогод шаталсан татвар ногдуулна

2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сарын цалингийн орлого нь 10 сая төгрөгөөс давсан хөдөлмөр эрхлэгчийн 10 сая төгрөгөөс дээших орлогод нь 1-5 хувийн шаталсан татвар ногдуулах хууль хэрэгжиж эхэллээ.

Гуравдугаар сарын 1-нээс бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг үнэгүй олгоно

2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхлэх юм. 

Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 500-1500 төгрөгөөр өсөв

“Цагаан сар-2023” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд тав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хэвийн боов 4000-6000 төгрөг,  еэвэн гурван хос нь  34000, 2.5 кг еэвэн 42000 төгрөгөөр борлуулж байна.

125 сая төгрөгөөр зам цэвэрлэгч машин авсан албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байна

Нэг ширхгийг нь 125 сая төгрөгөөр авсан гэх зам цэвэрлэгээний машинтай холбоотой албан тушаалтнуудыг иргэдийн өргөдөл гомдлын дагуу шалгаж эхэлжээ. 

10 настай тамирчин М.Цэнгүүн өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. 

Нийтийн тээврийн Ч:63 чиглэлийг маргаашаас өөрчилнө

Ч:63 чиглэл нь дараах маршрутаар иргэдэд үйлчлэхээр болжээ. 

 

Хоёрдугаар сарын дунд үеэр ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Хоёрдугаар сарын эхний арав хоногт Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай бол Улаанбаатарт дараа долоо хоногт 8-13 хэм хүйтрэх болно. Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.