Бид өдөр бүр тог цахилгаан ашиглаж, хэдхэн цаг л тог тасрахад яахаа мэдэхээ больдоггүй гэж үү? Тэгвэл бид амьдралынхаа амин чухал хэсэг болсон эрчим хүчний талаар юуг мэдэх хэрэгтэй вэ? Өнөөгийн бодит байдлыг илтгэх тоон баримтууд болон мэргэжилтнүүдийн санал болгож буй гарц шийдлүүдийг судлаад үзье.
82%
Өрхийн цахилгааны хэрэглээ 2013 оноос хойш 82 хувиар өсжээ. Таны хэрэглээ ч бас чамгүй нэмэгдсэн байх. Хотжилт, үйлдвэржилт нь цахилгааны хэрэглээ нэмэгдэх гол шалтгаан болж байна.

7,109,600
2021 онд манай улсын дулааны цахилгаан станцууд дээрх хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэжээ. Сэргээгдэх эрчим хүч жилээс жилд буурч байгаа гэж олон хүн эндүүрдэг ч жил бүр бүх салбарын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж байгаа биз?

175 төгрөг
Дөнгөж өчигдөр буюу 2023 оны 3 сарын 1-нд Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлснээр, манай улсын эрчим хүч үйлдвэрлэгчид 1 кВт цаг эрчим хүчийг 224 төгрөгөөр үйлдвэрлэн, 175 төгрөгөөр зарж байна. Өөрөөр хэлбэл, 50 төгрөгийн алдагдал хүлээж байна.

0 зогсолт
Дулааны цахилгаан станцуудын ачаалал хэт их нэмэгдэн Улаанбаатар даяар тог цахилгаагүй болон 0 зогсолт хийсэн тохиолдол 2 удаа гарч байв.

7,913,000 кВт цаг
Манай улс 2021 онд л гэхэд дээрх хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэжээ. Үүнээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамгийн их буюу салхин цахилгаан станц 7 хувийг нь буюу 563 сая кВт.ц эрчим хүчийг бүрдүүлжээ.

145,223
5 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо энэ хэмжээгээр нэмэгджээ. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 7-8 хувиар нэмэгдэж байна. Ингээд бодохоор 2030, 2050 онд хэд дахин нэмэгдэхээр байгаа биз?

Зураг дээр даран томруулан харна уу
800 тэрбум
“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн гурван жил Улаанбаатар хотын утааг бууруулах, сайжруулсан түлш үйлдвэрлэхэд 800 тэрбум төгрөг зарцуулжээ
1.7 сая
"Салхины эх орон" гэгддэг манай улс асар их нөөцтэй тул салхин эрчим хүчийг ашиглан салхин станцууд ашиглах өргөн боломжтой. Тухайлбал, Ньюком групп олон улсын төвшинд салхины нөөцийн судалгааг анхлан явуулж, 2020 оны байдлаар л гэхэд 1.7 сая тонн хүлэмжийн хийг үйлдвэрлэхээс сэргийлжээ.

20 жил
Тавдугаар цахилгаан станц барьж ашиглалтад оруулах талаар яригдаад 20 жил болж байна. Харамсалтай...

3 дахин бага
Цахилгааны төлбөр гар утасны төлбөрөөс 3 дахин бага. Нэг хүний сарын дундаж гар утасны төлбөр 60-70 мянган төгрөг байгаа бол ус дулааны төлбөр 20 мянга гаруй төгрөг байна.

160,000,000
2021 онд импортоор 1,861 сая кВт цаг цахилгааныг 160 сая ам.доллар төлж авчээ. Манай улс импортын цахилгааны ихэнхийг БНХАУ болон ОХУ-аас импортолж байна.

"Төлбөрийн тэнцэл алдагдалтай энэ үед гадагшаа их хэмжээний долларын урсгалыг төлж байгаа нь эдийн засагт хохиролтой, төгрөгийн ханш унах нэгэн шалтгаан болж байна"
- Эдийн засагч Ч.Хашчулуун (Ярилцлага унших)
Та ч бас сэргээгдэх эрчим хүч хэрэглэдгээ мэдэх үү?
Учир нь дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний станцууд бүгд үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, бидний хэрэглээнд ирдэг.
Тэгвэл яах хэрэгтэй вэ?
#1 Дэлхийн жишиг бол сэргээгдэх эрчим хүч
Өдгөө дэлхийн 11 улс 97-100 хувь сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим гэх мэт байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг эрчим хүчийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, улсынхаа хэрэгцээг хангаж байна. АНУ-ын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлт 20 хувь, Их Британи 43 хувь, Япон улс 36-38 хувь байгаагаас дэлхийн жишиг сэргээгдэх эрчим хүч болсныг харж болох юм.
#2 Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжих
Монгол Улсын төвийн эрчим хүчний систем 1500 мегаватт орчим суурилагдсан хүчин чадалтайгаас 80 орчим хувийг нь нүүрсний цахилгаан станцаас, сэргээгдэх эрчим хүчнээс болон импортоор хангаж буй. Дулааны цахилгаан станцуудын насжилт өндөрсөх тусам ажиллах боломж хумигдаж байна. Дэлхий даяар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд шинэ ДЦС барих хөрөнгө оруулахаас татгалзаж эхэллээ.
Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг байгуулан, сэргээгдэх эрчим хүчний станцуудыг дэмжихийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

#3 Илүү их эрчим хүч үйлдвэрлэснээр экспортлох ч боломжтой
Эрчим хүчний үйлдвэрлэлийг байнга нэмэгдүүлэн, чөлөөт өрсөлдөөнийг бий болгосноор үнэ чөлөөлж, Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй олон улсад экспортлох боломжууд ч нээгдэх юм.
