Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хосууд хоорондоо гүнзгий яриа эхлүүлэхэд туслах эхний 15 асуулт


Хосууд хоорондоо сэтгэлээ нээн ярилцаж, илүү гүн гүнзгий сэдэв рүү орон нэгнээ танин мэдэхийг хүсэж байвал энэхүү асуултуудыг нэг нэгнээсээ асуугаад үзээрэй. Энэ харилцан ярианы эцэст та ямар нэгэн гайхалтай шинэ мэдрэмж, ойлголт, сэтгэгдэлтэй үлдэнэ гэдэгт итгэж байна.

illustrations by: Zhang Yidan

1. Хэрэв би өнгөрсөн бүхнээ мартчихвал чи бидний ямар дурсамж эсвэл нандин зүйлийг надад хамгийн түрүүнд хэлж, сануулах вэ?

2. Яагаад намайг чамд дурласан гэж боддог вэ?

3. "Сайхан амьдрал" гэж чиний хувьд юуг хэлэх вэ?

4. Бидний ирээдүйд ямар зүйл тохиолдохоос чи хамгийн их айдаг вэ?

5. Худал хэлэх эсвэл хуурахаас гадна юу хүмүүсийн харилцааг үгүй хийдэг гэж чи боддог вэ?

6. Миний хийдэг ямар хачин үйлдэл чамд маш их таалагддаг вэ?

7. Анх бид уулзсанаас хойш би яаж өөрчлөгдсөн бэ?

8. Хэрэв бид арай эрт уулзсан бол юмс илүү өөр байх байсан болов уу?

9. Чиний тухай илүү сайн ойлгож аваасай гэж хүсдэг зүйл чинь юу вэ?

10. Надтай уулзахаасс өмнөх өөрийгөө юу гэж дүгнэх вэ?

11. Хэзээ ч мартахыг хүсдэггүй бидний дундах нэг мөчийг нэрлээч гэвэл?

12. Бидний бие биедээ өгч байсан хамгийн гоё зөвлөгөө юу байсан бэ?

13. Ямар үнэр намайг санагдуулдаг вэ?

14. Надтай цуг хийж үзэхсэн гэж тэсэн ядан хүлээдэг зүйл чинь юу вэ?

15. Надаар хамгийн их бахархсан мөч?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
4 өдрийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bilen 2023.04.27 202.126.89.236

Goyeino

0 Хариулах