UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Номын баяр, Кармен, ART WEEK 2023

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Номын баяр, Кармен, ART WEEK 2023

Зун ирлээ! Алдаж боломгүй урлагийн наадмууд, кино үзвэр, олон сонирхолтой эвентүүд зарлагджээ.

 Хүссэнээ сонгоод дурсамжаа мөнхлөөрэй~~~

ҮЗЭСГЭЛЭН

"ART WEEK 2023 Ulaanbaatar" орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэн

Хэзээ: 5 сарын 24-31 

Хаана: ХХААХҮЯ-ны Судалгаа Шинжилгээний төвийн байр 

 “Дүрслэх урлагийн долоо хоног” ART WEEK 2023 үзэсгэлэнд нийт 2000 метр квадрат талбайд уран зураг, өрөг урлаг, баримал, видео, гэрэл зураг, дуу авианы бүтээл тавигдах болно. Нэн орчин үеийн буюу контемпорари төрлөөр уран бүтээлээ туурвидаг үе үеийн 40 гаран уран бүтээлчийн бүтээлийг нэг дороос тольдоорой. 

"Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадам 2023

Хаана:  Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Хэзээ: 5 сарын 23-29 

Монголын урлагийн зөвлөл жил бүр зохион байгуулдаг олон улсын медиа урлагийн наадмыг энэ жил “Монтаж” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Наадмын хүрээнд Тайвань, АНУ, Герман, Япон, Франц зэрэг олон улсын 12 уран бүтээлчид, Монголын 6 уран бүтээлчдийн медиа уран бүтээлийг үзэгчдэд хүргэх юм.

"M'∫" photography exhibitionХаана: Монголын Уран Зургийн Галерей

Хэзээ: 5 сарын 25 - 6 сарын 5

Гэрэл зурагчин Б.Бат-Оргилын бие даасан үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдэх гэж байна.

ЭВЕНТ

Good Workplace Awards 2023

Хаана: MPM Event Hall 

Хэзээ: 5 сарын 26

Өнөө цагийн хамгийн күүл, ажилчдадаа хамгийн ээлтэй, шилдэг ажил олгогчидтой танилцах уу? Технологи, инновацийн хүчээр ажилд авах, ажилд орох, ажил хийх соёлыг эрс өөрчлөн, үлгэрлэж яваа шилдэг ажил олгогч компаниудыг энэ өдөр 14 төрөлд шалгаруулах болно. Тэдэнтэй энэ өдөр танилцан, карьерын хөрөнгө оруулалт хийгээрэй!

ХӨГЖИМ

Céline Dessberg performing live at Fat Cat!

Хаана: Fat Cat Jazz Club 

Хэзээ: 5 сарын 23

Франц-Монгол хөгжимчин, дуучин Céline Dessberg Монголд ирээд байна. Тэрээр гитар, төгөлдөр хуур, ятга хөгжмөөр тоглодог бөгөөд поп, софт рок урсгалаар дуу зохион туурвидаг. Түүний дуу хоолой бөгөөд уран бүтээлүүд үзэгчдийн сэтгэлд тайвшрал авчирч, баясал төрүүлэн гэдэгт итгэлтэй байна.

ROCKSTAR live concert

Хаана: Ulaanbaatar Hotel

Хэзээ: 5 сарын 26

RecOn хамтлаг 2021 онд цахимаар цацсан "RecOne" цомгийн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ үдэш Nisvanis, The Lemons, A-Sound, Growl of Clown, Groovin' High зэрэг хамтлаг хүрэлцэн ирэх болно.

Ж.Бизе "Кармен" дуурь

Хаана: Улсын Дуурь Бүжгийн эрдмийн театр

Хэзээ: 5 сарын 26, 27

Анх 1875 онд нээлтээ хийсэн Ж.Бизегийн "Крамен" дуурийг П.Меримегийн алдарт "Кармен хүүхэн" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Хүсэл шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзнаа харуулах бүтээл. 

НОМ

33 дахь удаагийн Үндэсний номын баяр

Хэзээ: 5 сарын 26-28

Хаана: Сүхбаатарын талбай 

Номонд дурлагсдын тэсэн ядан хүлээдэг Үндэсний номын баяр 33 дахь удаагаа зохиогдох гэж байна. Монгол болон гадаад хэл дээрх арвин номын баяраас өөрийн дуртай номоо шүүрэн аваарай. 

ЭНЭ БИЕДЭЭ ИТГЭМҮЙ

Хаана: Fat Cat Jazz Club 

Хэзээ: 5 сарын 22 

Швед улсын орчин цагийн яруу найргийн онцгой төлөөлөл болсон яруу найрагч Магнус-Уилъям Оллсон, Женни Тунедал, Мерима Дездеравич нар, Монголын яруу найргийн гурван үеийн төлөөлөл болох яруу найрагч Г.Мэнд-Ооёо, М.Уянсүх, Б.Баясгалан нарын шүлэг бүтээлийг энэ үдэш чагнаарай. 

КИНО

Dreamers' Day #387: Suprêmes (2021)

Хаана: Тэнгис кино театр 

Хэзээ: 5 сарын 27 

Найруулагч Одри Эстрогогийн 2021 оны "Suprêmes" гэх киног энэ өдөр тайзнаа толилуулах болно. 1980-аад оны сүүлд Франц улсад цагдаагийн хүчирхийлэл газар авч, залуусын уур бухимдал нэмэгдэн, тэмцэл эсэргүүцлээр өөр өөрийнхөөрөө илэрхийлэх аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.