Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өглөө эрт босож чаддаггүй бол 90 минутын "snooze" ашиглахыг зөвлөжээ


Өглөө эрт босох хүн бүрийн хувьд амархан зүйл биш ээ. Эрт унтсан ч өглөө эрт босох хүнд хэцүү санагдаж, өглөө нүдээ нээмэгцээ л ядарснаа мэдэрч, сэрүүлгээ "snooze" товчоор хойшлуулсаар унтсан унтаагүйн хооронд бүр ч их ядарчихдаг уу? Тэгвэл АНУ-ын Виржини мужийн бүлэг судлаач эмч нар хүний унтлагын 90 минутын үед тохируулан сонирхолтой судалгаа явуулжээ. Өглөө эрт босоход хүндрэлтэй хүмүүст нойрны үе шатыг тайлбарлан өгч, 90 минутын хугацаатай хоёр сэрүүлгээр үр дүнтэй сэрэхийг зөвлөсөн байна. 

Хүний нойрны нэг үе 90 минут үргэлжилдэг тул өглөө сэрэх цагаасаа 90 минутын өмнө сэрүүлэг тавьж, эргэн унтаад, 90 минутын дараа ахин нэг сэрүүлгээр сэрэх нь таныг илүү амарч, нойр авсан, сэргэг сэргэлэн сэргээх тустай гэнэ. Өглөөдөө та 5,10,15 минутаар сэрүүлгээ хойшлуулдаг бол тэр хугацаанд та нойр авч огт чаддаггүй бөгөөд ингэж сэрүүлэг тавьснаас сэрмэгцээ шууд л босох хэрэгтэй юм. 

Жишээ нь, өглөө та 8 цагаас босох бол 6:30-д эхний сэрүүлэг, 8:00-д дараагийн сэрүүлгээ тавих хэрэгтэй. Мэдээж хүн 5-6 удаагийн 90 минутын нойр авч байж бүрэн амарч чаддагийг бүү мартаарай.

Унтах цагаа тооцоолохдоо sleepcalculator.com сайтаар тооцон сэрэх цагаа тохируулж ч болох юм.

Эх сурвалж: Healthline

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
7 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.