UBLife Logo
Newsfeed

Уур бухимдлаа тэвчиж сурахад туслах 10 энгийн арга

Ub.life
Ub.life
Уур бухимдлаа тэвчиж сурахад туслах 10 энгийн арга

Аливаа уур бухимдалтай мөчид өөрийгөө барьж, бүхнийг тайвнаар шийднэ гэдэг мэдээж хэцүү. Гэхдээ та ямар нэг байдлаар өөрийгөө илүү тайван байлгахыг үнэхээр хүсэж байгаа бол дараах аргуудыг сонирхуулж байна.


1. Ярихаасаа өмнө бод

Яриа ширүүссэн нөхцөлд дараа нь харамсах зүйл хэлэхэд амархан. Ямар ч зүйл байсан хэлэхээсээ өмнө хэдэн хором зарцуулж, бодлоо цуглуул. Мөн нөхцөл байдалд оролцож буй бусад хүмүүст ч мөн адил энэ боломжийг олгоорой.

2. Тайвширсныхаа дараа үзэл бодлоо илэрхийл

Өөрийн бодол санаагаа баттай боловч зөрчилдөөнгүй байдлаар илэрхийл. Өөрийн санаа зовоосон асуудал, хэрэгцээгээ бусдыг гомдоохгүй, хянах гэж оролдлгүйгээр тодорхой бөгөөд шууд хэл.

3. Дасгал хөдөлгөөн хий

Биеийн тамирын дасгал нь таны стрессийн түвшинг бууруулахад тусална. Хэрэв та уур бухимдал чинь нэмэгдэж байгааг мэдэрч байвал хурдан алхах эсвэл гүйх хэрэгтэй. Эсвэл бусад тааламжтай биеийн тамирын дасгал хийхэд бага зэрэг цаг зарцуул.

4. Цаг зав гарга

Стресс ихтэй өдрийн цагаар өөртөө богино завсарлага өг. Хэдхэн хором чимээгүй байх нь таныг аливааг уур уцааргүй, тайвнаар хүлээж авахад тань тусална.

5. Боломжит шийдлүүдийг тодорхойлох

Таныг юу галзууртал чинь уурлуулж байгаад анхаарлаа төвлөрүүлэхийн оронд тулгараад байгаа асуудлыг хэрхэн шийдэх тал дээр анхаар. Мөн зарим зүйл таны хяналтаас гадуур байгааг ойлгоорой. Юуг өөрчилж болох, юуг өөрчилж болохгүй талаар бодитой байхыг хичээ. Уур нь юуг ч засч залруулахгүй бөгөөд улам дордуулж болзошгүйг өөртөө сануул.

6. Тайвнаар тайлбарла

Шүүмжлэх эсвэл буруутгах нь зөвхөн хурцадмал байдлыг нэмэгдүүлдэг. Үүний оронд асуудлыг тайлбарлахдаа хүндэтгэсэн, тодорхой бай.

7. Өшөө хорсол бүү тээ

Уучлал бол хүчирхэг зэвсэг юм. Хэрэв та уур хилэн болон бусад сөрөг мэдрэмжүүд таны эерэг мэдрэмжийг арилгахыг зөвшөөрч хэрхэвч болохгүй. Таныг уурлуулсан хэн нэгнийг уучлах нь нөхцөл байдлаас суралцаж, харилцаагаа бэхжүүлэхэд тусална.

8. Хурцадмал байдлыг арилгахын тулд хошин яриаг ашигла

Хошин мэдрэмж нь хурцадмал байдлыг арилгахад тусална. Гэсэн хэдий ч доог тохуу хийхээс зайлсхий.

9. Тайвшруулах дасгалуудыг турших

Гүнзгий амьсгалын дасгал хийж, тайвшруулах үг, хэллэгийг давт. Та мөн хөгжим сонсож, өдрийн тэмдэглэл бичиж эсвэл иогийн дасгал хийсэн ч болно.

10. Хэзээ тусламж хүсэхээ мэддэг байх

Уур хилэнгээ барьж сурах нь заримдаа хэцүү байдаг. Хэрэв уур чинь хяналтаас гарсан мэт санагдаж, харамсах зүйл хийхэд хүргэдэг бол эргэн тойрныхоо хүмүүсийг гомдоохоос өмнө тэднээс тусламж хүсээрэй.

Нийтлэлийг бэлтгэсэн: Б.Энхжин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...