UBLife Logo
Newsfeed
Хаврын ядаргааг даван туулахад тань туслах 7 зөвлөгөө

Хаврын ядаргааг даван туулахад тань туслах 7 зөвлөгөө

Улирал солигдох үед тэр дундаа хаврын цагаар ядарна гэдэг нь бараг л байгалийн жам ёсны зүйл гэлтэй. Хэдийгээр энэ ядралт улирал солигдох богино хугацаанд үргэлжлэх ч бидний хамаг л эрч хүч ажлын бүтээмжийг алдагдуулах хүчтэй.

Хэдийгээр байгаль эх бидэнд урин дулаан цагийг бэлэглэж байгаа ч хүний бие организм цаг агаарын өөрчлөлт болон өдрийн уртассан хэмнэлд дасан зохицох шаардлагатай болдог. Энэ үед өдөр тутмын биологийн хэмнэлд өөрчлөлт орж, бие махбодод тодорхой хэмжээний ачаалал үүсгэн, дасан зохицох “стресс” бий болдог. Мөн нарны гэрэл удаан хугацаанд нэмэгдсэнтэй холбоотойгоор дааврын тэнцвэрт өөрчлөлт гарч болзошгүй бөгөөд үүнээс шалтгаалан ядарч, сульдах мэдрэмж төрөх нь элбэг. Иймээс танд хаврын ядаргааг даван туулахад туслах 10 зөвлөгөөг хүргэе.


1. Гадаа цагийг өнгөрөөх

Гадаа гарч, нарны гэрэлд цагийг өнгөрөөх нь таныг илүү идэвхтэй, эрч хүчтэй байхад тусалдаг. Өдрийн байгалийн гэрлийн нөлөөгөөр бие организм серотонин буюу “аз жаргалын даавар”-ыг илүү их ялгаруулдаг бөгөөд энэ нь сэтгэл санааг сэргээж, нойрмоглох, зүүрмэглэх мэдрэмжийг багасгадаг. Хэрэв та хангалттай хугацаанд нарны гэрэлд алхаж амжихгүй бол витамин D-г нэмэлтээр хэрэглээд үзээрэй.

2. Хүйтэн шүршүүрт орох

Халуун болон хүйтэн шүршүүрийг ээлжлэн орох нь ядаргааг бууруулах үр дүнтэй аргуудын нэгт тооцогддог байна. Ялангуяа хүйтэн шүршүүр нь дархлааны системийг дэмжиж, биеийн чийрэгжилтэд эерэг нөлөө үзүүлдэг аж. Бие хүйтэн өдөөлтийг мэдрэх үед цусны эргэлт сайжирч, бодисын солилцоо идэвхждэг. Улмаар ядарсан сульдсан мэдрэмж багасдаг байна.

3. Цэнхэр гэрлээс зайлсхийх

Хаврын улиралд, ялангуяа унтахаасаа өмнө гар утас, компьютерын гэрлээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь ийм төрлийн цэнхэр гэрэл нь нойрны даавар болох мелатонины ялгаралтыг саатуулж, биеийн нойр авах үйл явцыг алдагдуулдаг. Бүтэн нойр авч чадахгүй бол өдөржин л ядрах нь тодорхой шүү дээ.

4. Кофены хэрэглээгээ багасгах

Кофег буруу цагт, хэтрүүлэн хэрэглэх нь хэд хэдэн сөрөг нөлөөтэй. Кофе уусны дараа түр хугацаанд эрч хүч нэмэгдсэн мэт мэдрэмж төрдөг ч хэдэн цагийн дараа энэ нөлөө огцом буурч, харин ч илүү ядрах мэдрэмжийг төрүүлдэг. Ингэж давтамжтай хэрэглэх нь “эрч хүч нэмэгдэх, огцом унах” гэсэн мөчлөгийг бий болгож, хавар цагт таныг бүр ядрааж орхино. Мөн үдээс хойш, ялангуяа 15:00 цагаас хойш кофе уух нь нойрны чанарыг муутгаж болзошгүй гэнэ. Иймээс өдөрт 1–2 аягаас хэтрүүлэхгүй хэрэглээрэй.

5. Хангалттай ус уух

Хангалттай хэмжээний ус уухгүй байх нь таныг илүү ядрамтгай, сульдсан мэдрэмжтэй болгох нэг шалтгаан байж болно. Ус нь биеийн бодисын солилцооны үйл ажиллагааг хэвийн явуулахад чухал үүрэгтэй. Хангалттай ус уух нь анхаарал төвлөрөл сайжрах, толгой өвдөхөөс сэргийлэхэд тустай. Үүнээс гадна өлсөх мэдрэмжийг бууруулах давуу талтай. Зарим тохиолдолд тархи цангах мэдрэмжийг өлсгөлөнтэй андуурах нь бий.

6. Удаан амрах биш, хөнгөн хөдөлгөөн хийх

7. 2–3 удаа гүнзгий амьсгаа авах

Ингэж гүнзгий амьсгаа авах нь тархинд “reset” хийхтэй адил нөлөө үзүүлдэг. Гүнзгий амьсгал авах үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, симпатик мэдрэлийн систем идэвхждэг байна. Үүний үр дүнд богино хугацаанд сэргэг мэдрэмж төрж, кофе уусантай төстэй сэргээх нөлөө үзүүлдэг гэж үздэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...