Та байнга хүнд хоол идэхийн оронд хааяа ч гэсэн хөнгөн хоол идэж ходоодоо амраамаар байна уу? Бас цагаан хоол гэхээр л амтгүй, энгийн, тэжээлгүй мэтээр боддог хүмүүсийн сэтгэлийг шуудхан өөрчлөх ийм гоё газрууд цаагуур чинь байна шүү.
1. Foody

Олон төрлийн цагаан хоол болон өдрийн хоолны сеттэй, амттан жигнэмэг болон цагаан хоолны бэлдэц зэргийг эндээс авах боломжтой шүү.
Фүүди- төв салбар ( Натурын замд One residence хотхоны 1 давхарт 77721001)Фүүди- жуулчин салбар ( Туул рестораны замын урд талд центр 34 -77172929)Фүүди- Шангрилла салбар ( Шангрилла моллын 3 давхарт - 77211001)
2. White Tara Restaurant

Танд орчин нь туйлын их таалагдана. Мөн монгол, ази, тайланд, япон, европ, энэтхэг зэрэг 40 гаруй нэр төрлийн хоолтой юм байна.
Хаяг: Олимпик Резиденс 3 давxарт (Шангрилла моллын зүүн талд)Цагийн xуваарь: Даваа-Бямба 11:30ам-20:00рм
3. Bosco Verde Italian vegan restaurant

Уг цагаан хоолны ресторан Циркийн зүүн талд байрладаг. Цагаан хоолонд дуртай хүн бүрийн сайн мэддэг ресторан юм. Та бүхэн хоолыг нь сонирхоод үзээрэй. Мөн амттай веган бялуу, гэртээ авч очоод хийж идэхэд бэлэн хоолны бэлдэцүүд зардаг. 70117715 дугаараар та хоолыг хүргэлтээр авах боломжтой. Мөн йога, фитнес, бясалгал хүртэл хийж болдог.
4. Loving Hut

Хүмүүсийн хамгийн сайн мэддэг, дор хаяж нэг удаа орж үзсэн хоолны газар энэ байх. Хуушуур болон бусад ширхгийн хоолнууд нь ихээхэн алдартай шүү. Дээрээс нь төв салбар нь маш тав тухтай, олон төрлийн хоолны сонголттой.

Төрөл бүрийн уух юм, амттан, хоолноос гадна цагаан хоолоор үйлчилдэг. Орчин нь маш тухтай бас суухад үнэхээр таатай байх болно.
Нийт хоёр салбартай бөгөөд Барилгачдын талбайн урд талд Хөлгөн төвийн нэг давхарт байрлах салбарт цагаан хоолоор үйлчлэх болно.


Зөвхөн ресторан ажиллуулаад зогсохгүй Агниста Веган Фүүдс ХХК гэж байдаг бөгөөд янз бүрийн жигнэмэг, амтат бүтээгдэхүүнүүдийг мөн гаргадаг. Бууз, хуушуур зэргийг нь та мөн худалдан аваад гэртээ болгож идэх бүрэн боломжтой.
Хаяг: Туушин зочид буудлын зүүн ард, Лагшан төвийн 1 давхарт

Аюурведийн хоолны урлагт суурилсан эрүүл цагаан хоолны тус газар маш удаан хугацаанд тогтвортой ажиллаж иржээ. Өдрийн цай болон янз бүрийн амтат хоол, ширхэгийн хоол, бэлдэцүүдийг сонирхоод үзээрэй.
Хаяг: Байгалийн Түүхийн музейн хойд талд залгаа 2 давхар байрны 1-р давхарт зүүн тийш харсан хаалга

Та эндээс хүссэн амт болон загвараар веган бялуугаа захиалж болох юм байна.
Утас: 9922 2929