Райан Мюрфигийн "Hollywood" болон "The Politician" зэрэг бүтээлүүдээр олонд танигдсан жүжигчин Дэвид Коренсвет "Superman: Legacy" бүтээлийн шинэ гол дүрээр сонгогдоод байна. Түүний тухай хэд хэдэн баримтыг хүргэж байна.

1. Тэрээр 1993 онд Филаделфиад төрсөн бөгөөд Урлагийн чиглэлээр их сургуулиа дүүргэжээ. Дараа нь Нью-Йорк хотноо нүүн Жульярдын урлагийн сургуульд суралцжээ.

2. Түүний эцэг хэсэг хугацаанд тайзны жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд дараа нь хуульч болон мэргэжлээ эрс өөрчилж байжээ. Дэвидийн гэр бүлд олон хуульч байдаг байна.

3. 2019 онд Netflix-ийн "The Politician" цувралд голлох дүр бүтээж анх олноо танигдсан юм. Үүний ачаар Netflix-ийн алдарт "Hollywood" бүтээлд гол дүр бүтээсэн юм. Мөн We Own This City, Look Both Ways болон Pearl зэрэг бүтээлүүдэд сүүлийн үед тоглоод байгаа юм.

4. 2011 онд тэрээр "Following Chase" нэртэй богино киноны зохиолыг бичиж, найруулагч Грег Коорханы найруулсан тус бүтээлд мөн дүр бүтээжээ.

5. Дараагийн Кларк Кентийн дүрд сонгогдохын тулд тэр маш олон алдартай жүжигчидтэй өрсөлдөх хэрэгтэй болсон юм. Жүжигчин Николас Холт, Том Бриттни нар дундаас Дэвид сонгогдсон билээ.

6. Түүнийг өмнөх Супермэн буюу Хенри Кавиллтай төстэй хэмээн интернет даяар 2019 онд ч шуугицгааж байж.

7. Түүний гэр бүлийнхэн ер нь их алдартай. Дээрээс нь өвөө нь болох Эдвард Пакард "Өөрийн адал явдлаа сонго" төрлийн номыг бүтээгч бөгөөд нийт 50 гаруй бүтээл гаргаж байсан. Орчин үед үүнийг "Интерактив зохиол" хэмээн нэрийддэг билээ.

8. Хамгийн сүүлд тэрээр "Pearl" киноны дүрээрээ маш олон хүнийг өөртөө татсан.

9. Түүний эцэг хорт хавдрын улмаас өөд болсон. Тэрээр аавыгаа асарч байх хугацаандаа давхар онгоц жолоодож сурах сургалтад сууж байсан тухайгаа хуучилсан байдаг.

10. Их сургуулиа төгссөний дараа өөрийн Moe & Jerryweather нэртэй хөөрхөн хөгжилтэй цуврал хийж байсан.
11. Тэр ямагт Супермэн болохыг хүсдэг байсан. 2019 онд тэрээр ярилцлага өгч байхдаа "Супермэн бол гайхалтай дүр, жинхэнэ классик америк дүр" гэх мэтээр тэрхүү дүрд үнэхээр сонирхолтой болохоо илэрхийлж байжээ. Одоо бид түүнийг ямар гайхалтай Супермэн болохыг л харах үлдэж дээ.

12.