UBLife Logo
Кино

"The Odyssey" киноны тасалбар гарах хугацаанаасаа жилийн өмнө зарагдаж дуусжээ

"The Odyssey" киноны тасалбар гарах хугацаанаасаа жилийн өмнө зарагдаж дуусжээ

2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны 70MM IMAX үзвэрийн тасалбарууд нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дууссан талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна.

Найруулагч Кристофер Ноланы тус бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтэуэй, Шарлиз Терон зэрэг гайхалтай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байгаа билээ.

Одоогоор албан ёсны трейлер ч цацагдаагүй байгаа энэ бүтээл нь сонгодог утга зохиолын гайхамшигт өв болох Гомерийн “Одиссей” туульс дээр үндэслэсэн бөгөөд дүр сонголт, найруулагчийн бүрэлдэхүүн, урьдчилсан зураг авалтын хэв маяг зэрэг нь үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Тус бүтээл 2026 оны 7-р сард дэлхий даяар нээлтээ хийхээр төлөвлөгдсөн бөгөөд нэмэлт тасалбар гаргах эсэх талаар албан ёсны тайлбар хараахан гараагүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
zochin\13.212.79.102
tom holland, zendaya 2 neg kinond harahnee