UBLife Logo
Newsfeed

Монголд ирээд буй "plus size" загвар өмсөгч Ssun BIKI-ийн тухай 9 баримт

Ub.life
Ub.life
Монголд ирээд буй "plus size" загвар өмсөгч Ssun BIKI-ийн тухай 9 баримт

Өмнөд Солонгосын сошиал нөлөөлөгч, "plus size" загвар өмсөгч, контент бүтээгч Ssun BIKI Монголоор аялж буй нь олны анхаарлыг татаад байна. Түүний тухай цөөн баримтыг хүргэе.  

#1 Ssun BIKI нь 1995 оны есдүгээр сарын 14-нд төрсөн охины ордтой. Одоо 27 настай. 

#2 Түүний өндөр 176 см, жин 70 кг. Биеийн харьцаа 84:74:108 бөгөөд биедээ ямар ч өөхгүй өөгүй биеэрээ гайхагддаг нэгэн. 

#3 Түүний хөрөнгийн хэмжээ энэ онд нэг сая ам.долларт үнэлэгдэж байна. Тэр ихэнх ашиг орлогоо сошиал контент, зар сурталчилгаанаас олдог. 

#4 Түүний дуртай дуучид: PSY, BTS хамтлагийн Жонгүг, SUNMI

#5 Ssun BIKI инстаграм хаягтаа 522 мянга, Tiktok сүлжээнд 2 сая дагагчтай.

#6 Тэр мөн 472 мянган дагагчтай Youtube хаягтаа влог хийдэг бөгөөд хоёр жилийн өмнө оруулсан анхны бичлэг нь 3 сая үзэлттэй болжээ. 

#7 Тэр Нью-Йоркт төвтэй алдарт "Maxim" сэтгүүлийн Өмнөд Солонгосын дугаарын нүүрэнд хэд хэдэн удаа гарч байжээ.

#8 Тэр 2021 онд Өмнөд Солонгосын "plus size" загвар өмсөгчийг тодруулдаг "Korea Maxim" тэмцээний тэргүүн байрыг эзэлж байжээ. Тэр улсдаа төдийгүй дэлхий дахинд туранхай, бага жинтэй эмэгтэйчүүд л дур булаам гэх хэвшмэл ойлголтыг үгүй хийж буй чадварлаг загвар өмсөгчдийн нэг. 

#9 Ssun Biki агентлагийн найзуудын хамт Монгол Улсаар аялж, зураг авалтад оролцож байгаа аж. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.