UBLife Logo
Спорт

Усанд сэлэлтийн ДАШТ-д Э.Ариунтамир Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ

Усанд сэлэлтийн ДАШТ-д Э.Ариунтамир Монгол улсын дээд амжилтыг шинэчиллээ

Усанд сэлэлтийн 20 дахь удаагийн ДАШТ 7-р сарын 14-30-ны өдрүүдэд Японы Фүкүока хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол улсаас Б.Энххүслэн, Б.Энхтамир, Э.Ариунтамир, Э.Эрхэс нар оролцож байгаа юм.

Өчигдөр ОУХМ Б.Энххүслэн 400 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдаж 4:21.39 амжилтаар барианд орсон.

Э.Ариунтамир өнгөрсөн жилийн ДАШТ-ий үеэр 100 болон 50 метрийн араар даллах сэлэлтээр Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байв. Тэгвэл өнөөдөр тэрээр 100 метрийн араар даллах сэлэлтээр уралдаж, 1:08.59 амжилтаар 50м-ийн усан бассейны Монгол улсын дээд амжилтыг ахин шинэчиллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.