UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Mohanik, CipyTop, Growl of Clown

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Mohanik, CipyTop, Growl of Clown

Нартай, үүлтэй, бороотой зуны сүүлийн сараа хэрхэн эхлүүлж байна даа? Танд л дуулгах шинэ сонирхолтой эвентүүдийг хүргэж байна. 

ҮЗЭСГЭЛЭН

Southern Winds

Хэзээ: 8 сарын 2 хүртэл

Хаана: Mongol Art Gallery

Вьетнамын авьяаслаг 16 зураачийн 50 гаруй уран бүтээл үзэсгэлэнд дэлгэгдээд байна. Эдгээр бүтээл нь экспрессионизм, абстракт, график, реализм, сюрреализм зэрэг олон төрлийн урлагийн хэв маягийг хамрах бөгөөд танд гайхалтай мэдрэмж төрүүлэх болно. 

ХӨГЖИМ 

CipyTop 2023 Festival

Хэзээ: 8 сарын 5

Хаана: Zaisan Hill Complex

2020 оноос хойш Fat Cat Jazz Club-т "The Noon" хамтлаг "Japanese city pop" хөгжмийн тоглолтыг зохион байгуулж ирсэн бол энэ жил өргөжин бүтэн өдрийн задгай талбайн фестиваль боллоо! 

All we need is Mohanik live show

Хэзээ: 8 сарын 3 

Хаана: Hard Rock Cafe 

Моханик хамтлаг гурван жилийн дараа амьд тоглолтоор үнэнч сонсогчидтойгоо уулзах гэж байна! 

"Шар Тос"

Хэзээ: 8 сарын 4 

Хаана: Corporate Hotel and Convention Center

Growl of Clown хамтлагийн шинэ тоглолт зарлагдаад байна. Тоглолтод Нисванис, Monte Blu, The Shy Poopers, Rec on зэрэг хамтлагууд оролцох болно. 

КИНО 

"THE X" FILM PREMIERE 2023/08/05

Хэзээ: 8 сарын 5 

Хаана: Парк

Монголын "Уухай" скейтбордын холбооны арван жилийн ойд зориулсан "THE X" бүрэн хэмжээний скейт видеог энэ өдөр хамтдаа үзээрэй. 

ЭВЕНТ 

Монгол, Япон Поп Соёлын Өдөрлөг - 2023

Хэзээ: 8 сарын 5 

Хаана: Парк

Бүх насныхны оролцох боломжтой Японы поп соёлын өдөрлөгөөр манга бүтээх тэмцээн, тэккэн тэмцээн, анисонг дууны тэмцэн, косплэй гэх мэт олон төрлийн сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдох болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.