Поп од Sabrina Carpenter саяхан “Rolling Stone” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ирээдүйд тоглолт дээрээ гар утас ашиглахыг хориглох талаар нухацтай бодож буйгаа илэрхийлжээ. Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Уг санааг Las Vegas-д болсон Silk Sonic (Bruno Mars & Anderson .Paak)-ийн гар утасгүй тоглолтоос үүдэлтэй гэж онцолжээ. Тэнд үзэгчид утсаа тусгай саванд хийж, дуучин Bruno Mars “We Took Your Phones Away” дуугаар тоглолтоо нээж байжээ.

Гэсэн хэдий ч зарим шүүмжлэгчид “Энэ нь фенүүдийн эрх, ялангуяа яаралтай холбоо барих хэрэгтэй үед асуудал үүснэ шүү дээ” гэж үзжээ. Мөн зураг, бичлэг хийх дуртай үзэгчдийн дургүйцэл үүсэх боломжтой юм.
Одоогоор Sabrina Carpenter утас хориглох шийдвэрийг албан ёсоор батлаагүй ба ирээдүйд хэрэгжиж болох санаа гэж хэлжээ.