UBLife Logo
Newsfeed

"Gallagher" хөрөг дуудлага худалдаанд очлоо

Ub.life
Ub.life
"Gallagher" хөрөг дуудлага худалдаанд очлоо

Америкийн уран зураач Elizabeth Peyton-ын 1996 онд бүтээсэн “Liam+Noel (Gallagher)” нэртэй хөрөг London‑д арваннэгдүгээр сарын 24‑нд болох Sotheby’s “Modern&Contemporary Evening Auction”-нд дуудлага худалдаанд тавигдахаар болжээ.

Энэхүү бүтээлийг дуудлага худалдаанд £1.5–2 сая (ойролцоогоор $2.03–2.71 сая) үнэлгээтэйгээр оруулаад байгаа юм.

Хөрөг нь 1995 онд Stefan De Batselier-ийн авсан зураг дээр суурилан бүтээгдсэн ба дэлхий дахинаа алдартай Oasis хамтлагийн ах дүүсийн дотно агшинг дүрсэлжээ.

Энэхүү хөрөг урлагийн зах зээл дээр Picasso, Basquiat, Lichtenstein зэрэг бусад агуу уран бүтээлчдийн хамтаар нэрлэгдэж байгаа бөгөөд өндөр үнэ цэнийг харуулаад байна.

Oasis-ийн Live ’25 tour тоглолт 2025 оны долдугаар сарын 4-нд Кардифф (Principality Stadium)–аас эхлэн Лондон, Манчестер, Эдинбург, Дублин, Их Британи, Ирланд даяар 17 тоглолт зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа юм.

Харин дараа нь тэд Хойд Америк (Торонто, Чикаго, Нью Жерси, Лос Анжелес, Мексико Сити)-д 9 тоглолт, Ази, Австрали, Өмнөд Америкт нийт 41 тоглолт хийж, арваннэгдүгээр сарын 23-нд Сан-Паулодоор дуусгах аж..

Мэдээж тасалбарын хувьд Лондон, Австрали, АНУ‑ын тоглолтууд аль хэдийн “sold out” болжээ. Энэхүү тоглолт нь 2009 оноос хойших анхны эргэн ирэлт тул фенүүдийн хувьд асар их хүлээлт дагуулж байгаа нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Сабрина Карпентер тоглолтын турш гар утас ашиглахыг хориглох санал дэвшүүлэв

Тэр энэ санаагаа “Албаар фенүүдийнхээ дургүйг хүргэх” гэж хошигнон хэлсэн ч, утасгүй орчин нь үзэгчдэд тоглолтын амьд мөчийг гүнзгий, жинхэнэ байдлаар мэдрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Будапешт хотын дарга Г.Карачоньски “Прайд”-ыг албан зөвшөөрөлгүйгээр зохион байгуулна

Хэдийгээр “Прайд”-ыг журмын дагуу хориглосон ч, Гергей Карачоньски уг арга хэмжээг “Хотын наадам” гэж нэрлэн, албан тушаалтнуудын зөвшөөрөл шаардахгүйгээр явуулна хэмээн мэдэгджээ.