Шведийн хамгийн өргөн цар хүрээтэй байгаль орчны гэмт хэрэг гэж нэрлэгдэж буй уг хэрэгт “Think Pink” хог хаягдлын менежментийн компани, түүний удирдагч “Хогны хатан хаан” хочит Фариба Ванко (Белла Нилссон) болон 10-аад хүн холбогдоод байгаа юм. Тус компани нь 2015–2020 оны хугацаанд байгальд хор хөнөөл учруулах барилгын хог хаягдлыг хуулийн шаардлага зөрчин 21 байршилд булшилжээ. Улмаар 200,000 тонноос давсан хорт хаягдал улсад үлдээсэн байна.
Шүүх хурал 2024 оны есдүгээр сард эхэлж, найман сар үргэлжилжээ. Энд Фариба болон түүний экс-нөхөр Томас Нилссон нар “Ноцтой байгаль орчны гэмт хэрэг”-т буруутгагдаж, 6 жилийн хорих ял авсан аж. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дээрх хог хаягдалд хар тугалга, үнэрт PCBs, мөнгөн ус зэрэг аюултай бодис агуулагдсанаар, хөрс, ус, агаарын бохирдол үүсгэж, байгаль болон хүний эрүүл мэндэд эрсдэл учруулахаар хэмжээнд хүрээд байсан юм.

Өндөр түвшний бохирдлын улмаас нутгийн засаг захиргаанууд байгаль орчныг нөхөн сэргээхэд нийт 260 сая швед крон (96.6 тэрбум ₮) шаардлагатай болжээ.
Шүүх ажиллагаа 45,000 хуудас мөрдөн шалгах материал, 150 гаруй гэрчийн мэдүүлэгтэйгээр явагдсан аж. Прокурорууд энэ хэргийг “Хамгийн өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай байгаль орчны гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна .
Фариба Ванко өөрийгөө гүтгэлэгт өртсөн, өрсөлдөгчдийн заль мэхэнд өртсөн гэж үзэж байгаа ч, шүүх түүнийг буруутай гэж дүгнэж 2025 оны 6 сарын 17-нд Стокхольмын Хүддинге дүүргийн Сөдерторн шүүхэд эцсийн байдлаар дуусч, тэдний шүүхийн шийдвэр гарчээ.
Фариба Ванко ноцтой байгаль орчны гэмт хэрэгт буруутай гэж тогтоолгон, 6 жилийн хорих ял оноосон бол түүний экс-нөхөр Томас Нилссон 3 жил 6 сарын хорих ял авсан байна.