Нүдээ аниад нээхэд л зуны сүүлийн сар эхэлчихжээ. Дулаахан, нартай, хур бороотой энэ долоо хоногт юу хийх гэж байна даа? Цаана чинь сонирхолтой тоглолт, гоё кино, чөлөөт цагаа өнгөрөөх эвентүүд зарлагдсан байна шүү.

КИНО

Хаана: Freiraum UB
Хэзээ: 8 сарын 9
КИНО хамтлагийн дуучин Виктор Цойн дурсгалд зориулан Лето (2018) киног үзэх үү? "Зун" гэх энэхүү кино нь 80-аад оны Оросыг харуулах агаад рок хөгжим татагдаж буй залуусын амьдралыг харуулах нь сонирхолтой.
Хаана: Богд хаан уулын энгэр дэх Агаарлая ресорт
Хэзээ: 8 сарын 11,12
Цэвэр агаарт зураг зурж, кино үзэн, амьд хөгжим сонсох уу? Амралтын өдрөө сайхан амарч, тав тухтай, үр бүтээлтэй өнгөрөөх эвент зарлагджээ.
ХӨГЖИМ

Live Music: Uuye and the Boiss!

Хаана: Fat Cat Jazz Club Ulaanbaatar
Хэзээ: 8 сарын 8-9
Зуны үдшийг жазз хөгжимтэй хамт уяран догдлон өнгөрөөх үү? Fat Cat Jazz Club энэ сарын хуваариа гаргаад байна шүү. Энэ сарын 10-13-нд "Enji live show" зарлагдаад байгааг ч алдуузай!


Хаана: Kami Club
Хэзээ: 8 сарын 11
"Growl of Clown" хамтлаг өнгөрсөн долоо хоногт хийсэн тоглолтоо ахин ганцхан удаа "нахих" гэж байна. Амжаагүй бол одоо л очдог газар даа...
ЭВЕНТ

АВАРГА ТОМ ОРТОЙ - ҮЛГЭРИЙН ЦАГ

Хаана: Kaidu Mall
Хэзээ: 8 сарын 12
0-5 насны хүүхдүүдээ дагуулан ирээд хоёр хоногийн турш үргэлжлэх үлгэрийн цагт оролцоорой. Аварга том орон дээр тухлан дуртай үлгэрүүдээ үе тэнгийн найзуудтайгаа сонсох ч амттай даа.
Хаана: Сэлэнгэ аймаг
Хэзээ: 8 сарын 12
"Хөх нар" орчин үеийн урлагийн төвийн хөтөлбөрт гадаадын 9 уран бүтээлч, монголын 4 уран бүтээлч оролцох бөгөөд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 2-3 хоногийн үзэгчтэй аялал зохион байгуулах юм.
Хаана: Цахим
Хэзээ: 8 сарын 11
21 хоногийн турш англи ном унших марафонд оролцон хамгийн багадаа 21 мянган үг уншин, хүсэл сонирхол нэгт найзуудтай болоорой.