UBLife Logo
Newsfeed

ESN “National Championship 2023” MLBB тэмцээний аварга баг M5-д оролцоно

Ub.life
Ub.life
ESN “National Championship 2023” MLBB тэмцээний аварга баг M5-д оролцоно

Гар утасны тоглоомоос хол хүмүүсийн нүдээр чухам юу болоод байгаа нь ойлгомжгүй мэт  боловч жинхэнэ сонирхогчдодоо бол дайны талбар дахь стратеги, багийн шийдвэр гаргалт, “Item build” зэрэг анхаарал татах зүйл ихтэй Mobile Legends Bang Bang-ийн тухай өнөөдөр ярья. Учир нь Монгол улсаас анх удаа энэ тоглоомын төрлөөр Дэлхийд өрсөлдөх баг тодрох гээд байна шүү дээ. 

Дэлхийн “од” тоглоом Mobile Legends: Bang Bang

Гар утасны тоглоом хөгжүүлэгч “Moonton” компани нь Шанхайд төвтэй бөгөөд хамгийн анх 2016 онд Mobile Legends: Bang Bang тоглоомынхоо эхний хувилбарыг гаргаж байжээ. Тэр цагаас хойш тасралтгүй хөгжүүлэлт, сайжруулалтыг хийсээр зөвхөн улсдаа төдийгүй тивдээ, бүр цаашлаад дэлхийн 130 улсад хамгийн эрэлттэй тоглоомуудын нэг болов.

MLBB-ийн M series

Бидний мэдэх видео тоглоомууд ердийн нэг зугаа гаргах хэрэгсэл биш, бүр спортын нэг төрөл болтлоо хөгжөөд буй энэ цагт MLBB ч бас Дэлхийн аваргаа шалгаруулдаг юм байна. “Moonton” нь жил бүр M series тэмцээнийг зохиодог бөгөөд жил ирэх тусам шагналын сан нь нэмэгдэж, оролцох багийн тоо ч ихэссээр байна. 

Монголоос M5 руу...

Харин энэ жил болох M5 тэмцээнд анх удаа Монгол баг оролцох болжээ. Чухам ямар хүмүүс улсаа төлөөлж өрсөлдөх вэ гэдэг нь ESN | eSports Network-ийн зохион байгуулдаг National Championship тэмцээнээс тодорхой болох юм. Тус тэмцээний MLBB төрлийн бүртгэл яг одоо явагдаж байгаа шүү. Хэрэв сонирхож байвал ЭНД ДАРЖ бүртгүүлэх боломжтой. 

ESN – National Championship гэж юу вэ?

Монголын и-спортын салбарыг хөгжүүлэх зорилготой, уг спортыг сонирхдог хүүхэд залуусын эрх ашгийн төлөөх платформ болох ESN буюу eSports Network нь хоёр дахь жилдээ “National Championship” тэмцээнээ амжилттай зохиож байна. Харин энэ жил албан ёсоор Moonton-той хамтын ажиллагаа эхлүүлснээр энэ гайхалтай гарц, боломж нээгдэж байгаа юм шүү дээ. 

Үүнийг уншиж буй та бүхэн заавал улсаа төлөөлөхүйц мундаг байж л ESN National Championship-т оролцоно гэж бүү эндүүрээрэй. Учир нь тэмцээний шагналын сан нь урьд өмнө байгаагүй өндөр буюу 35.000.000₮ болсон учир үзээд алдахад гэмгүй шүү дээ. Мөн бүртгэлийн хураамжгүй, оролцох багийн тоо ч хязгааргүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

“Огцрох амархан“ жагсаалын үеэр олны хайрыг татсан 17 үйл явдал

Жагсаал өдөр бүр үргэлжилж байгаа бөгөөд залуусын дуу хоолойгоо хүргэж буй арга барил, жагсаалын хэлбэрийг харахад бид тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чаддаг болж, бас нэгнээ ойлгож, хамгаалдаг болжээ гэдгийг харж болмоор.

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна